С.Зориг агсны хэргийг шүүх үү, прокурорт буцаах уу

14800429285837a9b0aefeaАрдчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийг 18 жил шалгасны эцэст прокурорын байгууллагаас энэ сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Улмаар хэргийг тус дүүргийн Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан. Энэ нь зохион байгуулалттайгаар биш гэдгийг албаныхан онцолсон юм.

Тодруулбал, прокуророос шилжин ирсэн хэргүүдийг тойрогт хуваарилдаг байна. Энэ дагуу С.Зориг агсны хэрэгт Ерөнхий шүүгч М.Алдар томилогдсон байдаг.

Тодруулбал, прокуророос шилжин ирсэн хэргүүдийг тойрогт хуваарилдаг байна. Энэ дагуу С.Зориг агсны хэрэгт Ерөнхий шүүгч М.Алдар томилогдсон байдаг.

Тэгвэл С.Зориг агсны хэргийн шүүх хурал хэзээ товлогдох нь олны анхаарлыг ихэд татаж байгаа.Гэвч хэрэг шүүхээр орох уу дахин прокурор хянагдах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Учир нь хэргийг шүүхэд хуваарилаж, шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцдаг байна. Улмаар хэрэгтэйгээ танилцаж дууссаны дараа хэргийн шүүх хурлын товыг гаргах уу, эсвэл прокурорын байгууллагад дахин хянуулах уу гэх асуудал яригддаг байна. Энэ дагуу Ерөнхий шүүгч М.Алдар хэрэгтэйгээ танилцаж байгаа аж.Хэрвээ энэ 15 хоногийн хугацаанд танилцаж амжаагүй бол хугацааг 30 хоногоор сунгана. Танилцаж дуусаад прокурорт буцаах шаардлагагүй гэвэл шууд хурлын товыг гаргах аж. Одоогоор хэрэгтэйгээ танилцаж байна.  Танилцаж дууссаны дараа С.Зориг агсны хэрэг хэрхэх нь тодорхой болох юм байна.

Гэхдээ энэ хэрэг “маш нууц”-ын зэрэглэлд байгаа. Тиймдээ ч албаныхан тодорхой мэдээлэл огт өгөхгүй байгаа юм. Гэхдээ уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэрэгт сэжигтнээр Орхон аймгийн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг цагдан хорьж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Эдгээр иргэн шүүх хуралд оролцох эсэх нь, яллагдагчаар татагдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрэг “маш нууц”-ын зэрэглэлтэй учраас хэрэгт ямар зүйл ангиар, ямар хүмүүс шүүгдэх нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.

Б.Чимэг /ZALUU.COM/


URL:

Нэр: z Огноо: 26 November 2016

энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголын интернэтээр сүүлийн хэдэн жил од болж дууслаа эрэгтэй хүн мөртлөө эрэгтэй хүүхэд татаж чангаадаг юм уу даа янз нь

Сэтгэгдэл бичих