Чонын ов мэх

Чоно гэдэг амьтан Монгол хүн бүрийн зүрхэнд аз хийморь, айдас хүйдсийн аль алиныг нь араатан мал сүрэг, ан амьтан барих, анчин хүнээс өөрийгөө хамгаалж ов мэх хэрэглэхдээ гаргууд амьтан аж. Мал сүргийг хараад чоно эхлээд тойрч гүйдэг. Тэгж аяглаж байхыг үхэр, адуу, тэмээ хараад шохоорхож хошуурч дагана. Тэгэхлээр нь зугатсан болж, хэвтэж, хөрвөөж шарваж маягласаар малыг биедээ дасгаж ойртуулна. Тэгэхэд маль тайвширан дасаж, үргэхээ болих үед нь хүсэл зорилгоо гүйцээж, чирэгдэл багатайхан барьж идэх нь олонт. Чоныг хэвтэж, хөрвөөж байх үед нь мал очиж үнэрлэдэг. Тэр үед зэхэж байгаад ухасхийн багалзуулт нь хадчихна. Хоолойд нь нэг л хүрсэн байхад араа шүд нь шигдчихнэ. Бод мал хэд цанхлаад л пидхийтлээ ойчоод өгнө. Ганц хоёроороо яваа чоно хүчин мөхөсхөн үед ийм л овоо мэхээр бод малыг унагаж иддэг байна. Чоно тэмээний урд өнхөрч байгаад үнэрлэх гээд хүзүүгээ сунгахад нь хоолойноос нь хазаад дөрвөн хөлөөрөө хүзүүгээр нь зуурч зүүгдчихдэг. Энэ тохиолдолд тэмээ тэмцэх ямар ч чадваргүй болно. Үхэр барихдаа сүргийн дотор ороод гүйгээд байдаг.

A pair of grey wolves running through the snow.

Үхэр орлилдон мөөрөлдөөд мөргөж сэжих гээд дагаад гүйдэг. Тэр үед чоно модруу зугтан, өөрийн эрхшээлд оруулах ов мэхээ хэрэглэж байгаа нь тэр. Үхэр хойноос нь хөөгөөд модны зах руу оронгуут чоно эргээд л гүрээнд нь зүүгдчихдэг байна. Чоно зугтсан том амьтныг барихдаа яг дөрвөн хөл нь газраас хөөрөх тэр торгон эгшинд гуд татдаг байна. Мөн чоно тарвага барихдаа сүүлээ өргөж, модогнуулан, тарвага даллаж байгаа анчин шиг өдөн даллана. Тарваганууд цамнаад л ойртуулаад байхад нь гэнэт дайрч барьж аьаал зуугаад явчихна. Чоно бас хавар тарвагыг нүхнээсээ гарч холдон идэшлэхтэй хамт хэвтээгээрээ сэмхэн гэтэн мөлхөн мөлхсөөр дөхөж очмогц гэнэт сум шиг харайн барина. Хандгай, буга барихдаа чоно тэдгээрийг үргээн хөөсөөр өндөр эрэг, эгц хадан цохионоос нисгэж барьдаг аргатай. Ер нь томоохон амьтдыг урьдчилан тооцоолсон мэт өртөөлөн хөөх замаар эцэст нь эцээх,хаднаас нисгэх, мөсөнд халтиргах, эрэг хунх хаданд тулган хорих зэрэг аргаар барьж идсэн байдаг. Чоно амьдрах, үр зулзагаа үлдээхийн төлөө асар их мэдрэмжтэй амьтан гэж би дээр дурьдсан билээ. Хүн үүрэн дээр ирэхийг мэдэж сэжиглэн өлөгчин(эм чоно) чоно бэлтрэгнүүдээ өөр газар зөөж эхэлжээ.

Анчин хойноос нь мөрдөж очоод буутал нөгөө гичий зууж явсан бэлтрэгээ харганын ёроол руу шидчихээд бэлтрэгийн оронд хээрийн мод зуугаад явсан гэдэг. Дээр үед говьд малын эрэлд явсан нэг хүн дурандаж байтал тэмээний өмнө орог саарал юм бүртэлзэж байна гэнэ. Ойртож очвол тэмээний өмнө чоно явж байснаа зугатжээ. Тэмээ ч буйлаад зогсож. Тэмээг хэвтүүлэхэд хазах ганц ч шүдгүй, хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо хөгширчихсөн чоно хажууд нь үлдсэн байжээ. Тэмээний буйлнаас бурантаг унжиж байж. Нөгөө хөгшин зөнөг чоныг залуу чоно нь тэмээн дээр суулгаад хаа нэг газар хүргэхээр авч явсан ажээ. Бас урд хоёр хөлгүй болсон чоныг бүдүүвтэр бургас тэгнүүлээд бургасныхаа хоёр үзүүрийг нэг нэг чоноо зуун дамжлан авч явсныг үзсэн хүн байдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих