Цахилгаан станцад осол гарч, 40 хүн амиа алджээ

2m6edns5sjsnjofnam89p94vpbБНХАУ-ын өмнөд хэсгийн Жянши мужийн Фенченг хотноо цахилгаан станцад осол гарсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Ослын улмаас 40 хүн амиа алджээ.

Албаныхан “Цахилгаан станцад гэнэт нуралт үүссэн. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн байна. Осол гарсан цахилгаан станцад 68 хүн ажиллаж байжээ.

200 гаруй гал сөнөөгч ослын газар ажиллаж байна. Мөн үнэрч ноход сураггүй болсон иргэдийг эрэн хайж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 


URL:

Сэтгэгдэл бичих