Орос, АНУ-ын харилцаа “тэг” зааж байна гэв

5690439583637ca92a3041Орос-америкийн харилцаа санаанд огт хүрэхгүй байгаа бөгөөд уг харилцааг оновчтой голдрилд оруулах нь амаргүй байх болно. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Энэ харилцааг юу ч биш болгож болно гэж үү. Харилцаа бүр ёроолдоо хүрчихээд байгаа. Гэвч яриа хэлэлцээ сэргэнэ хэмээн бид найдаж байгаа нь мэдээж. Харилцааг оновчтой голдрилд оруулах үйл явц тийм түргэн биш байх нь тодорхой” гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч хэлсэн байна.

Оросын тал АНУ-тай оновчтой харилцааг сэргээх бодолтой байгааг тэр дурджээ.

“Би ерөнхийлөгч Путиний хэлсэн үгийг дурдмаар байна. АНУ-тай харилцан ашигтай, эрх тэгш, сайн харилцаатай байхыг хүсч байгаагаа янз бүрийн шалтгаанаар, удаа дараа ярьж байсан билээ” гэж Песков онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп оросын удирдагч Владимир Путинтэй эвтэй байхыг хүсч байгаагаа лхагва гарагт илэрхийлжээ.

Путин, Трамп нар харилцан ойлгоно гэж үзэж байгаагаа ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 11 дүгээр сарын 18-нд илэрхийлсэн юм. “Тэдэнд хэлхээ холбоо тогтоох улс төрийн бодол санаа байгаа” гэж тэр дурджээ.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих