Нэймарт таван жилийн ял өгөх үү?
Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар 2013 онд энд Бразилийн “Сантос” багаас шилжин ирэхдээ залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй учраас прокурор шүүхээс тамирчин залууг хоёр жилийн хорих ял оноож өгнө үү хэмээн хүсчээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Нэймар болон “Барса” багийн төлөөлөгчид хөрөнгө оруулалтын DIS компанийн удирдлагыг зориудаар хуурсан бололтой. Ингэснээр бразил тоглогчийг Каталонийн багт худалдах наймааны нийт үнийн дүнгийн 40 хувийг хүртэх ёстой байсан тус байгууллага хэдэн арван сая еврог дутуу авчээ.
Мөн прокурор “Барселона” багийн ерөнхийлөгч асан Сандро Роселийг таван жилийн хорих ялаар шийтгэж, багт нь 8,4 сая еврогийн торгууль тавихыг шаардаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: