Н.Баяртсайхан ТӨГРӨГ-ийг цаазын тавцанд аваачлаа
Ноён долларын өмнө толгой гудайлгасан Монголбанк нэртэй ханшаа барьж дийлдэггүй эдийн засагтай байгууллага байгаа байхгүй нь мэдэгдэхгүй төсвөөс хумсалсаар байна. Гэтэл цаазан давцанд байгаа төгрөгийн ханш өдөр ирэх тусам л уруудаж монголчуудын амьдрал тартагтаа туллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч амаа хамхиж ичээндээ орсон гэж болно. Гэхдээ үхэтлээ үхэр буугаа тавихгүйн үлгэрээр саяхан дэлхийн улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Moodys байгууллагаас Монголын зээлжих зэрэглэлийг дахин нэг хувиар бууруулж Caa1 болгосонтой холбогдуулан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монголын эдийн засаг тийм ч дор ортлоо муудаагүй байгаа зээлжих зэрэглэл буураагүй гэсэн эсрэг хариулт өгч иргэдийн толгойг эргүүлсэн л төдий. Ер нь дэлхийн эдийн засаг болоод Монголын эдийн засгийг тодорхойлж нэг алхамын өмнө явах учиртай Монголбанк нэртэй нэрнээс цаашгүй байгууллага байсны хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд ам.долларын хэлбэлзэл ёстой л монголын эдийн засгаар тоглосон. Зарим нэгэн эдийн засгийн судлаачид энэхүү ханшийн хөөрөгдөл хэн нэгний зохиомол хомсдол байсан гэж үзэж байгаа. Тэд зориудаар хомсдол үүсгэж 2550 орчмоор доллараа Монголбанк болон Монгол Улсад шахаад, буухаар нь 2450 орчмоор буцаагаад худалдан авдаг. Ингэснээр нэг өдрийн дотор 1 сая доллараас 100 сая төгрөг босгож байна. Хэн ингэж чадах уу? Мэдээж үүнд нөлөөлөх гурван хүчин зүйл л байгаа.
1. Монгол банк
2. Арилжааны банкууд
3. Валют арилжаа хийдэг ченжүүд энэ нь бараг л арилжааны банк гэсэн үг.
Эдгээр нь үгссэн юм биш биз. Гэх хардлага олон нийтийн дунд байна. Энэ долларын хэлбэлзэл болсон хугацаанд хэн их хэмжээний валют худалдан авсан мөн зарсаныг шалгахад л бараг хэрэг илэрнэ биз ээ.
Энэ бүхний ард ноён ерөнхийлөгч Н.Баяртсайхан долларын ханшийн хөөрөгдөлийг үүсгэж ард түмнээрээ тоглоод байгаа юм биш биз гэх хардлага нуугдаад л байгаа юм. Тэгэхдээ замаа засаж өмнөх удирдлагуудын муучилж, Монголын эдийн засгийн хямрал, гаднаас орж ирэхгүй байгаа гэх долларын урсгал зэргийг нарийн тооцоолсон ч байж болно. Ер нь эцэст нь хэлэхэд долларын ханшийг барьж эдийн засгаа гартаа атгаж чадахгүй арилжааны хэдэн банкны утсан хүүхэлдэй болсон Монголбанк болоод ерөнхийлөгч хэмээн өөрийгөө тунхаглах дуртай Н.Баяртсайхан нарын хэрэг байна уу?
Эх сурвалж: Bolod.mn
ЧОЙ
URL: