Энэ өдрийн зурхай /2016.11.24/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25. Бархасвадь гараг.  Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
Суудал: 
 Мод

Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэт идэвхтэй байдал төрөл бүрийн санаа бодлыг төрүүлнэ. Энэ өдөр хайртай хүн, хүүхэд, хүмүүстэйгээ харьцахад таатай. Мөн бүх төлөвлөгөө тань аялал, хүүхэд, арга хэмжээ зэрэг сэдвүүдийг хамарна. Бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсээ үнэн болгож болдог гэдгийг сана. Бүхий л үзэл санаанд нээлттэй ханд. Та өөр орны хүмүүстэй ажиллаж магадгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага. Архи хэрэглэх, хоолоо ховдоглон идэх нь эрүүл мэндэд хортой.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Найдвар төрүүлсэн өдөр. Түншлэлийн асуудал өмнө чинь тулгарч байгаа бөгөөд чухал холбоонд хоёулхнаа байх цаг ашиг тусаа өгнө. Хэрэв хайрттайгаа зөвшилцөх чухал зүйл байгаа бол аль болохоор чимээ, саад багатай газар сууж байгаад ярилцах хэрэгтэй. Бизнесийн хамтрагчтай холбоотой асуудал гуниг дагуулна. Гэхдээ сэтгэл шархлуулах шүүмжлэл, эсвэл хорон үг хэлэхээс зайлсхий. Өнгөрснийг хольж ярих юм уу гомдолоо дахин давтаад байх шаардлагагүй. Хэрэв та амжилтанд хүрсэнээс чинь хойш чангааж буй хортой зуршилтай бол яг одоо өөртөө дүн шинжилгээ хийж, хөдлөх цаг болжээ. Өөрчлөлт хийж, амьдралаа сайжруулахад хэзээ ч оройтдоггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дэмжлэг авах өдөр. хамтын ажиллагаа ба тус дэм янз бүрийн газруудаас ирэх болно. Хэрэв таныг гуйх юм бол хамт ажиллагсад, найз нөхөд эсвэл хамтран ажиллагч хэн ч байсан танд туслах болно. Хэрэв одоогийн харьцаа чинь бүрхэг байгаа бол хайртай хүнтэйгээ юм уу хамтрагчтайгаа бүгдийг шинээр эхлэх боломж одоо танд байна. Гэхдээ таны бүх л амьдрал чинь зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө болчихгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Шинэ найз нөхөдтэй болж, бусдыг бас далавчин доороо оруулах боломжийг алдахгүй байх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Азтай өдөр. Та жижиг сажиг зүйл хийн өдрийг өнгөрөөх боловч эцэст нь сэтгэл санаа сэргэх болно. Таныг үнэлдэг хэн нэгэнтэй хамт байх нь чухал санагдана. Шинэ сонирхол, таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд, учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод.


ОХИН (8/23-9/22)

Амаргүй өдөр. Энэ өдөр таны хайрын харилцаа холбоог хэмжиж эхэлж байна. Та маш дотно харилцаа хэн нэгэнтэй үүсгэх шийдвэрийг энэ өдөр бүү гарга. Бүх яаран хийсэн алхам тань дараа нь харамслыг авчирна. Та найзуудтайгаа найрсаг эелдэг харилцах хэрэгтэй, учир нь тэд танд гайхалтай ажлын саналыг тавьж болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ээлтэй өдөр. Хэрвээ та аян замд хол явах гэж байгаа бол хөгжилтэй романтик өдөр байх вий. Өөрийн хүсч байсан зүйлээ худалдан авбал олз омогтой. Та бусдаас дэмжлэг туслалцаа амархан авч чадна. Харин бусдаас та яг юу хүсч байгаагаа сайн мэдэх нь зөв. Бүхий л талын нөхөрлөлийн харьцаа өөдрөг байна. Хамтарсан хөрөнгө мөнгөний асуудлыг дахин нягтлах хэрэг гарах боловч хэрвээ бүх зүйл шударга, цэгцтэй байх юм бол яриа хэлэлцээр нь ашиг тустай, эерэг байж чадна. Од гараг таны хайрын холбоог ивээх тул онцгой нэгэнд цаг заваа зарцуулаарай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төвөгтэй өдөр. Сэтгэл санааны төвөгтэй байдал стресст хүргэх бөгөөд та амархан давж чадна. Тамхи татах зэрэг муу зуршлаа хаяхад сайн өдөр. Өнөөдөр гаргасан энэ шийдвэр ирээдүйд ч хэрэг болох ба донтолтоос ангижрах зүүний эмчилгээ юмуу гипноз зэрэг хөтөлбөртэй нэгтгэвэл амжилттай байх нь гарцаагүй. Ямар нэгэн чухал зүйлийг мартчихсан юм шиг сэтгэл гонсгор байгаа нь танд юм хэлэхийг хичээж байна. Хамтрагч, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцсанаар дурсамжаа сэргээж магадгүй. Ажлын газар дээрх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь сэтгэл хямрааж ядраана.


НУМ (11/22-12/21)

Багш, номлогч, дасгалжуулагчийнхаа сургааль зааврыг дагадаг хэн бүхэнд хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа бөгөөд тэдний үгийг нэг бүрчлэн биелүүлээрэй. Өнөөдөр арга хэмжээнд, олон нийтийн төсөлд оролцох, худалдааны ажлаас хол байхыг зөвлөж байна. Учир нь таны санхүүгийн асуудал тогтворгүй байгаа, санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар буурах эсвэл нэр хүндэд тань дайралт хийнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Сурч мэдэхэд таатай өдөр. Адал явдал хайх төлөвлөгөөгөө эргэн харж, интернетээр олон цагийн турш хэсч амралтаар хаашаа явахаа шийдэж цагийг зугаатай өнгөрүүл. Энэ бүгдийг бүтсэн мэт төсөөл. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийснээр амьдралд олон өөрчлөлт гарах болно. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхолд нийцэх сургууль идэвхтэй хайж эхэлнэ. Та сургуулиудын боловсрол олголт болон суралцах орчны талаар өөрийн биеэр очиж судалснаар шийдвэрээ гаргахад дөхөмтэй байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Амар амгалан өдөр. Гэр бүлийн харилцаа, найз нөхөдтэйгөө ширээ тойрон суух чин сэтгэлээсээ уулзахад сайн өдөр. Гал голомтоо тохижуулахад онцгой ач холбогдол үзүүл. Гэр ахуйн асуудлууд баяр баясгалан болон хувирна. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг гэр бүл найз нөхдөдөө зориул. Эмэгтэй хүнээс бэлэг юм уу бага зэрэг мөнгө авна. Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Хосууд аз жаргалтай байхын тулд тав тухтай орчинг бүрдүүлэх нь чухал. Ганц бие хүмүүс хайрлаж явдаг хүндээ чин зүрхнээсээ ханд.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэс амжилтанд хүрэхийн дахин нэг оролдлого хийхийг зөвлөж байна. Илүү бодитой биелэгдэх зорилтуудыг өөртөө гаргаж тавь. Хувийн карьерын тал дээр өөрийгөө азгүйтлээ гэж бүү гутар. Хамгийн гол нь нийгмийн нэг шинэ шатанд өсгөхийн тулд та томоохон үсрэлт хийхээр оролдсон нь хамгийн чухал зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих