МЗХ, МОХ-ныхон хаачив
Мууд барьдаг мод нь цэргүүд. Ямар нэг дайчилгааны хамгийн эхэнд тэд л жагсч зогсдог. Энэ удаа ч цас цэвэрлэгээнд цэргүүд дайчлагдаж, үдшийн бүрийгээс үүрийн таван жин хүртэл гудамж цэвэрлэв. Өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 06:00 хүртэл Зэвсэгт хүчний 013, 014, 015, 017, 032, 120 дугаар ангиудын нийт 480 хугацаат цэргийн алба хаагчид Яармагийн гүүрнээс Нисэх хүртэл авто замын цасыг цэвэрлэжээ.
Мөн 014,015,032 дугаар ангийн цэргүүд Арслантай хөшөөнөөс Нарантуул захын уулзвар хүртэл, дүйцүүлэх албаныхан Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур уулзвараас Гэсэр сум хүртэлх замын цасыг цэвэрлэхээр болжээ. Цас цэвэрлэгээнд цэргийн албаны нийт 500 гаруй хүн оролцож, цэргийн ангийн 33 техник, автомашиныг ашиглаж байна.
Цэргүүд бол тушаалаар үүрэг хүлээдэг хүмүүс. Тиймдээ ч тэд тушаалыг биелүүлж, шөнөжин цас цэвэрлэж.
Харин тушаалд захирагддаггүй Монголын Залуучуудын холбоо, Монголын оюутны холбооны залуус хаачив?! Тэд тушаал, захирамжийг дагах албагүй ч нийгмийн сайн сайхны төлөөх нийтийг хамарсан ажилд уриалах, залуусыг нэгтгэх үүрэг, чиглэлтэй. Гэвч МЗХ, МОХ-ныхон таг дуугүй, хойш суусаар л байна. МЗХ залуусыг, МОХ их дээд сургуулийн оюутнуудыг нэгтгэн хөдөлгөвөл цэргүүдээс дутахгүй хүч төвлөрнө.
Хар, цагаан жагсаалт гаргаж, оюутнуудыг жагсаалт уриалахаас өөрийг хийж үзэх хэрэгтэй, МЗХ, МОХ-ныхон.
http://www.shuud.mn/content/read/476188.htm
В.Бат
URL: