Дэлхийн хамгийн сонин хэл тодорчээ

1201611231479834749Норвегийн Осло хотын их сургуулийн хэл шинжлэлийн ухааны профессор Рольф Тэйл энэ дэлхийн хамгийн сонин хэлийг тодруулсан байна. Тэр хэл бол пирахан юм. Энэ хэлний тусламжтайгаар Амазон мөрний балар шугуйд амьдран суудаг гөрөөчин омгийнхон болох пираха хүмүүс хоорондоо ойлголцдог гэнэ. Эрдэмтэн Тэйл пирахан хэлийг хамгийн аялгуулаг хэлээр нэрлэжээ. Яагаад гэвэл, энэ хэлээр ярьж, ойлголцдог хүмүүс нам юм уу өндөр дуудлагаар санаагаа илэрхийлдэг аж.

Анд нөхөр, дайсан гэдэг үгнүүд энэ хэлээр адилхан бичигддэг ч өөр өөрөөр дуудагддаг байна. Түүнчлэн энэ хэлээр ярьж болохоос гадна дуулж, исгэрч болдог юм. Эрчүүд ан гөрөө хийхдээ хоорондоо мэдээллээ солилцон, ангаа үргээхгүйн тулд исгэрээг ашигладаг гэнэ. Гэхдээ энэ хэлэнд хамгийн бага үсэг байдаг аж. Ердөө гурван эгшиг үсэг, найман гийгүүлэгч үсэг байдаг юм.

Пирахан хэлэнд тооны нэр, аливаа өнгийг илэрхийлсэн үгнүүд бараг байхгүй. Тоо хэмжээг хэдэн, арай их, эсвэл их гэсэн гурван үгээр илэрхийлнэ. Ямарваа нэг өнгийг дурдах хэрэгтэй болвол тухайн өнгийг илэрхийлсэн эд юмсыг заах үгийг ашиглана. Жишээ нь, улаан өнгө гэхийн тулд цус, ногоон өнгийг хэлэх бол навч гэсэн үгсийг хэлдэг байна. Мөн энэ хэлний үйл үгнүүд одоо, ирээдүй, өнгөрсөн цагт хувирдаггүй аж.

 

- See more at: http://www.wikimon.mn/content/71944.shtml#sthash.P3m7Ybim.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих