49 хувийг авахаас өмнө ба хойно

cd446844fa037a6e70596a93d6ebf058_1200

Монгол Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан.

Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөрлөж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн.

Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган чичилж байгаа улстөрчид өмнө нь яагаад чимээгүй байв. Ардчилсан парламентын түүхтэй хамт нэр нь бичигдэж яваа Ц.Нямдорж яагаад өмнө нь Монголын талын эзэмшлийг 70, 80 хувьд хүргэх талаар ганц үг ганхийгээгүй юм бэ. Эрүүл нийгмийн төлөө, Монголынхоо төлөө хэмээн цээжээ дэлддэг Ж.Батзандан хоёр ч удаа эрх барих дээд байгууллагад сонгогдсон байж, яагаад Эрдэнэтийн хувийг эх орондоо авчрах талаар оройлон хөдлөөгүй юм бэ. Хорь гаруй жил улстөрд эрх барьж явсан зүтгэлтнүүд яагаад Эрдэнэтийн баялгаа дангаараа хүртэх талаар санаа тавиагүй юм бэ.

Харин одоо нэгэнт манайх болсон хойно уухилан дайрч, өөрийн хүнээ шургуулахаар тал талаас нь ноцож буй улстөрчдийг харахад ой гутам. Тэд хэний эрх ашгийг дээдэлж, хэрхэн ажиллаж ирсэн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой. Ард түмэн популистуудын мөн чанарыг хэдийнэ ойлгодог болсон. Хэнийх нь зөв, бурууг ялган дүгнэж чадна. Мөн хэнд итгэж, хэнд итгэхгүйгээ мэднэ. Харамсалтай нь олон нийтийн хандлагыг үл ойшоон Эрдэнэтийг тойрсон хэрүүл үргэлжилсээр. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр Оросын тал эзэмшдэг байхад “гөлөг мэт байсан” улстөрчид зуун хувь Монголынх болонгуут хувааж идэх сэдлээр талцан дайрч байгааг дээрэлхүү зан гэх үү, юу гэх вэ?

Ш.Соёмбо


URL:

Нэр: ЮУ ХЭЛЭХЭЭ МЭД Огноо: 23 November 2016

БУРУУ Л БИЧИЖ БАЙНА. ГОЛ НЬ МОНГОЛЫН ХУУЛЬ ДҮРМЭНД НИЙЦҮҮЛ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА БОЛОХООС МОНГОЛД ИРСЭНИЙГ ХЭН Ч БУРУУ ГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Нэр: зочин Огноо: 23 November 2016

Ил тодыг л хүсээд байгаа юм Өөрөө хэлвэл бүлэглэлийн найруулсан бидэнд зорулсан жүжигийн сениарийг л таамаглаад байгаа хэрэг 49% -г эзэмшигчидийг гаргаад л тавичих гээд байна Тэдний хувицааны харицаанаас сениар бичэгч , хөрөнгө оруулагч ,Путинтэй зуучлаагч бүгд ил болно Хүсвэл их амархан МАН -н тодорхой хүмүүс “хаалт ” хийж чадаж байна Тэр хаалтийг эвдэх зоригтой олдохгүй болов уу ? Ард түмэн хэнтэй хамтран эзэмшиж байгаагаа мэдэхийг хүснэ Сонгосон гишүүд чинь хуцваа ,тэр та нарт хамаагүй гэж байвал тэднийг сонгосон бид өөрөө хохь нь Тэр “нууц” сениар бичэгчийг шүтэн бишэрч байна Тэр хүний төрөлхийн ариншин дээр тасархай тоглолт хийлээ Баяр хүргэе Бид азгүй юм даа энэ толгой Монголын төлөө ажилдаг байсан бол хөгшин гүү “халиун азрага үхээсэй ,би ноосийг нь авах юмсан гэж доромжлуулаад суух ард түмэн биш л юмсан Өөрийнхөө шидсэн чулуунаас бултаад яахав ХОХ нЬ

Сэтгэгдэл бичих