Баруун цанх хоёр жилийн дараа хөдлөв

2013-05-03coal1“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүлжээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч “TTJV-Co” компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсэн нь үр дүнд хүрсэн байна. Улмаар нэг тонн нүүрсний үнийг 50 ам.доллар байхаар тогтоож, 1.8 дахин нэмэгдүүлжээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас ирэх оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөв гаргасан байна.

Мөн тус компанийн зүгээс Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг сэргээж буйгаа мэдээллэв. Баруун цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс”, “Хишиг Арвин”, “Моннис” үндэсний олборлогч компаниудын нэгдэл шалгарчээ. Нэгдэл хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох бөгөөд нүүрсээ зах зээлийн ханшаар экспортлох боломж бүрдэж байна. Учир нь, Зүүн цанхийн уурхайн олборлолтоор “Чалко” компанийн өрийг төлж, гэрээт “TTJV-Co” компанийг санхүү-жүүлдэг. Тиймээс Баруун цанхийн олборлолт компанийн ашигтай ажиллах үндэс байсаар ирсэн юм.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих