Байгаль дэлхийд ээлтэй энэ унаа
Tesla mоtors.
Амеркийн Californie-д амьдардаг Сербе \экс Югаслав\ гаралтай инжинер Nicola Tesla-гийн зураг төслөөр бусад олон инженерүүдийн хамтаран бүтээсэн 100% цахилгаанаар ажилладаг байгаль дэлхийд ээлтэй энэ унааг 2003 оноос туршилтын журмаар үйлдвэрлэж эхлэжээ. 2008 онд Европд, Монако-ын авто үзэсгэлэн анх тавигдаж анхны гэрээ хийж худалдан авагч нь Монако-гын Жонон – Prince Albert байсан бол жилийн дараа гэхэд европд 250ш зарагдаж байжээ. 2014 онд Тesla Motors 35 миллиард долларын ашигтай зарагдсан юм байх.
Манай хүн Парист авто салон үзэж явахдаа \охин бид 2ыг гудманд булгачихаад давхисан даа, ккк\ Теслаг унаж үзэхээр Bordeaux (Борду) хотын Tesla авто гражид захиалга өгсөн юм байноо, тэгээд энэ бямба гаригт Борду хотоор алхангаа энэ машиныг унаж үзлээ. Энд ёстой бүх төрлөөрөө байнаа, спорт, люкс, энгийн, гэр бүлд зориулсан хаалга үүд нь дээшээ далавч шиг дэлгэгддэг гээд байнаа байна. Бид 2 энэ гоё улаан унааг сонгоод хажуудаа зааварлагчтай, ард нь би суугаад хотоос гараад давхилаа даа.
Машинаа өөрөө жолоодсон ч болно, дэлгэцэн дээр нь очих газраа суулгаж тохируулчихаад, \хөл доор гишгүүр мишгүүр юу ч алга хөөе\, жолоодож явахдаа ийш тийшээ хараад хууч хөөрөөд, цай хоолоо идэж уугаад зүүрмэглээд ёстой гар газар хөл хөсөр явж байхад болохоор юм байна.
Тесла машины ерөнхий араг ясыг нь харахад урд хойноо жижигхээн цахилгаан хөдөлгүүр л байх, цахилгаан нөөцийн багтаамжнаасаа хамаарч \дээд тал нь 500км-т нэг удаагийн цэнэглэлтээр явна\ үнэ нь 75-120 мянган евро-ын хооронд юм байхаа…
Авто сонирхогч найзууддаа зориулаад хэдэн зураг орууллаа
Perle Van
URL: