Г.Уянгыг намын даргаас чөлөөлөх хүсэлтийг Дээд шүүх хүлээн авсангүй
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Учир нь тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.
URL: