Урсгал тэнцэл 176.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ

mbankЭнэхүү гүйцэтгэлийг 10-р сарын 28-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 57.5 сая ам.доллараар өсч 176.4 сая ам.долларт, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 7.4 сая ам.доллараар буурч 177.9 сая ам.долларт тус тус хүрсэн байна. Алдаа ба орхигдуулга абсолют утгаар 64.9 сая ам.доллараар буурав.

Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудын экспорт, импортын худалдааны өглөг, авлага болон гадаадын банкин дахь дансны өөрчлөлттэй холбоотой байна.

Гол үзүүлэлт

Урсгал тэнцэл 176.4 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 46%-иар буюу 151.2 сая ам.доллараар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнд орлогын дансны алдагдал 36%-иар буюу 271.2 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Энэ нь дахин хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, гадагш төлж буй ногдол ашиг, зээлийн хүүний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс буурсантай холбоотой байна. Бараа, үйлчилгээний дансны хувьд ашгийн хэмжээ өнгөрсөн оноос 60%-иар буюу 189.3 сая ам.доллараар буурсан бөгөөд энэ нь томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад улсаас авч буй бизнесийн зөвлөх болон санхүүгийн техникийн бусад үйлчилгээний төлбөр өнгөрсөн мөн үетэй харьцуулахад өссөнөөр тайлбарлагдаж байна.
Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 177.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43%-иар буюу 132.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

 

Хүснэгт1. 2016 оны эхний 3-р улирлын гүйцэтгэл, сая ам.доллараар

 


URL:

Сэтгэгдэл бичих