Хүйтний харшил ба Эмчилгээ
Шинж тэмдэг: Нүүр, шилбэ, гарын шуу, сарвуун дээр хүйтний харшилын шинж тэмдэг хамгийн тод илэрдэг. Жирийн үед хүйтэн агаарт байж багаад дулаан газарт орох үед агшсан судаснууд тэлж хүний арьс бага зэрэг улайж, загатнадаг ч 20-30 минутын дараа арилж зүгээр болдог. Харин хүйтний харшилын үед маш хүчтэй загатнаж, удаан хугацаанд тус шинж тэмдэг илэрч байдаг. Мөн нүд уруул орчимд хавагнадаг.
Шалтгаан: Хүйтний харшил нь удамшлын онцлог, антибиотикын хэрэглээ, цагаан хорхой, шүд цооролт, архаг бах зэрэг өвчний халдварын голомтын нөлөөгөөр үүсч болзошгүй байдаг аж.
Хүйтний харшил нь хэд хэдэн янзаар илэрдэг:
Амьсгаа боох. Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшдаг бөгөөд дулаан газар ормогч аяндаа хэвийн болдог. Тиймээс гадуур явахдаа ам, хамраа сайтар боож зөвхөн хамраараа амьсгалах хэрэгтэй. Харишил нь багтраа зэрэг бусад харшилтай хавсрах тохиолдол бий.
Хамрын ханиад. Нусгайтна гэсэн үг. Хүйтэн агаарын нөлөөгөөр ингэдэг. Хүйтэнд гадаа гарахын өмнө хамрын дусаал дусааж болох ч ийм дусал ойр ойр хэрэлэх нь салтс бүрхүүлд муу нөлөө үзүүлдэг. Иймд цэгэн иллэг, дулаан газар л тус болно.
Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл. Нүд улайж, нулимс гарч, загатнуулна. Дулаан газар орохоор эдгээр шинж тэмдэг нь арилдаг. Нарны шил зүүж, нулимсаа нэг бохир гараараа бус нэг удаагийн алчуур, салфеткаар арчиж бай.
Толгой таллаж өвдөх. Мигрень. Хүйтний гаралтай толгой өвдөлтөөс сэргийлэхийн тулд толгой нүцгэн явахаас зайлсхий. Хүйтэнд хүйтэн ундаа уух, зайрмаг энэ тэр идэх хэрэггүй. Хүйтний гаралтай толгой өвдөлт нь дулаан газар ормогц аяндаа арилна.
Нуруугаар хатгуулах. Хүйтний нөлөөгөөр мэдрэийн ёзоор үрэвсэх үед үүснэ. Сайн дулаалаагүйгээс даарч, нуруу өвдсөн бол халуун цай, халуун устай ваннд орох, халуун оргиулдаг тос түрхэж болно.
Амьсгаа боох. Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшидаг. Дулаан газар ормогц аяндаа арилна. Гадаа явахдаа ам, хамраа ороолт, бээлийгээрээ дарж зөвхөн хамраараа амьсгалах хэрэгтэй.
Хүйтний аллерги нь астм /астма / буюу багтраа зэрэг бусад харшилтай хавсрах нь цөөнгүй.
URL: