Месси гэрээгээ сунгахгүй бол 100 саяыг авна

08fbdd292730e281greatИспанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессигийн бие төлөөлөгчид нэгэн нэр нь нууцлагдаж буй багаас 100 сая еврогийн үнэ бүхий саналыг хүлээж авсан аж. Мессиг сонирхож буй баг түүнд Каталонийн багтайгаа байгуулсан гэрээг сунгахгүй байвал ийм хэмжээний мөнгийг төлөхөд бэлэн байгаа гэнэ.

Аргентин тоглогч “Барса”-тай 2018 оны зун хүртэл гэрээтэй ажиллаж байгаа билээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ нэрээ нууцалж буй баг Мессигийн гэрээнд тодорхой заагдсан нөхөн төлбөрийг төлөхөөс зайлсхийх бодолтой байгаа гэнэ. Хэрэв Месси гэрээгээ зөрчвөл 250 сая евро дээр татварын мөнгө төлөх учиртай юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих