“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилно
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг ойрын хугацаанд томилно гэдгийг албаныхан мэдэгдээд байсан. Тэгвэл энэ долоо хоногт томилох мэдээлэл гарлаа.
Эх сурвалжийн мэдээлснээр Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар өнөө маргаашгүй батламжлах сурагтай.
Х.Бадамсүрэн Уул уурхайн дэд сайд болохоосоо өмнө Аж үйлдвэрийн яамны зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж байсан юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад цөөнгүй хүн өрсөлдсөн ч эцсийн шатанд үлдсэн хүмүүсээс Х.Бадамсүрэнг томилохоор болсныг цөөнгүй эх сурвалж хэлэв. Ерөнхий захирлыг томилохдоо мэргэжил, ажлын дадлага туршлага зэрэг олон талыг харгалзан үзнэ гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэж байсан билээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: