Алдарт уяач П.Энхмөнхөд таван жилийн ял оноож магадгүй
Одоогоос гурван жилийн өмнө Мон-Эрдэнэ группийн ерөнхийлөгч, алдарт уяач П.Энхмөнх бизнесийн түнш эмэгтэйгээ хүчиндсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч СБД-ийн хяналтын прокурор н.Мөнгөнсүхийн эрүүгийн хэргийн 126-р зүйл ангиар таван жил хүртэл хорих яллах дүгнэлттэйгээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн бөгөөд шүүх хурал нь энэ 11-р сарын 25-ны өдөр болохоор товлогджээ.
Уг хэрэг нь удаан хугацаанд мөрдөн шалгагдсан бөгөөд өмнө нь хэрэгсэхгүй болгож байсан шалтгааныг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс авилгалын асуудалтай холбогдсон байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал П.Энхмөнхийн хувьд өөрийн өмгөөлөгч н.Шаравнямбуугийн хамт ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тусламжтайгаар албан тушаалын нөлөө оруулж хэргээ хэрэгсэхгүй болгуулж өөрөө 2015-2016 он хүртэл АНУ-д оргон суурьшиж байгаад ирсэн гэх мэдээлэл байна. Хохирогч эмэгтэйн хувьд гадаадад байгаа гэх бөгөөд Монгол улсын хуулинд хохирогчийн зүгээс хангалттай баримт гаргаж өгсөн тохиолдолд шүүх хурлыг хохирогчийг өмгөөлөгчөөр нь төлөөлүүлэн хийдэг аж. Түүнчлэн тус эмэгтэй нь Энхмөнхийн үйлдсэн гэх хүчингийн хэргийн хохирогч болсноос нь үүдэн хохирогчийн сэтгэл санааны гүн хямралд орсон төдийгүй гэр бүлд нь салалт үүссэн юм байна. Энэ тохиолдолд хуулиараа хэрэг үйлдсэн этгээдийн хохирогчдоо төдийгүй нийгэмд учруулсан хор хохирлыг онц ноцтой гэж үздэг төдийгүй ялын хэмжээ нь нэмэгддэг ажээ.
Ингээд нилээдгүй сенсаци дэгдээж анхнаасаа олны анхаарлын төвд байсан энэ хэрэг удтал мөрдөгдсөний эцэст шүүхийн шатанд ирж П.Энхмөнхийн гэм бурууг шүүн тунгаах нь.
Х.Онон
URL: