Эдийн засгийн ухааны доктор Л.Оюун: “Зоос” банкийг захирлууд нь дампууруулсан гэх баримт байгаагүй

Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай банк тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрээр “Арилжааны банкны дампуурал” нэртэй ном гаргасан юм.

-Арилжааны банкны дампууралд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ. Анод, Зоос банк хаалгаа барихад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Хөгжлийн тодорхой шатанд янз бүрийн банкууд дампуурах бодит аюултай тулгарч байна. Өнгөрсөн арван жилд Монгол Улсад банкны дампуурал нэмэгдсэн. Арилжааны банкнаас олгогдсон зээл буцаан төлөгдөхгүй байх эсвэл бусад активийн өртөг алдагдах, хөрвөх чадваргүй болох, үндсэн үйл ажиллагаанаас алдагдалд орох гэсэн гурван хүчин зүйлээс болж дампуурдаг. Анод, Зоос ч ялгаагүй дээрх шалтгаанаар үүдээ барьсан. Гэхдээ олгосон зээл эргэн төлөгд өөгүй шалтгаан энэ хоёр банкны дампууралд хүчтэй нөлөөлсөн.

-Банкны дампуурлаас урьдчилан сэргийлэх ямар арга зам байдаг вэ. “Анод”-д банкны дампуурлаас сэргийлэх арга хэмжээ авах боломж хэр байсан бэ?
-Арилжааны банкны дампуурлаас сэргийлэхийн тулд Төвбанкны төвлөрсөн үйл ажиллагаа буюу төрийн зохицуулалт хийх, банкны хяналт шалгалт чангатгах, даатгалын аргаар, өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болно. “Зоос” банкны хувьд бол төрийн зохицуулалт хийсэн. Харин “Анод”-ыг татан буулгасан. Гэхдээ авч үлдэх боломж байсан. Зах зээл дээр хувьцаа нь зарагддаг банк байсан болохоор үнэт цаасны захын механизмыг ашиглаад, татан буулгахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан. Мөн өөр банктай нэгтгэх эсвэл худалдах зэрэг боломжуудаа ашиглаагүй. Тухайн үед ойрхон хугацааны давтамжтайгаар банкуудыг татан буулгах нь банкны системд эрсдэлтэй байсан. Тиймээс аргагүйн эрхэнд хүмүүсийн банкинд итгэх итгэлийг алдахгүйн тулд “Зоос”-ыг Төрийн банк болгосон. Банкны дампууралд зах зээлд эзэлсэн байр суурь эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг голлон анхаардаг юм л даа.

-Төлбөрийн чадваргүй болсон банкинд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Банкууд нэг л өдөр төлбөрийн чадваргүй болдоггүй юм. Энэ нь урьдаас мэдрэгддэг. Тэр үед л авах арга хэмжээгээ аваагүй бол төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд банк шууд дампуурдаг. Төлбөрийн чадваргүй болсон банкыг бусад арилжааны банктай нэгтгэх, худалдах, буцааж сэргээн босгох гэсэн замуудаар асуудлыг шийдэж болно. Авах арга хэмжээнүүд өрт өг зардлын хувьд харилцан адилгүй байдаг. Төлбөрийн чадваргүй болсон банкийг худалдах нь хамгийн өртөг багатай арга.

-Төрийн банк хувьчлагдана гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Төрийн банкийг хувьчлахаас илүү хөдөө аж ахуйн банк болгосон нь манай улсын эдийн засагт илүү үр өгөөжтэй. Монгол улс шиг эдийн засгийн гол хөшүүрэг нь хөдөө аж ахуйн салбар болсон дэлхийн орнуудад манай улс шиг хөдөө аж ахуйн банкгүй орон байдаггүй.

-Банкны систем хямралаасаа гарсан уу?
-Банкны хөрвөх чадвар сайжирсан. Харин банкууд зээлийг өөрийн нөөцийн хэмжээгээр өгөхгүй байгаа. Энэ нь эрсдэлээс болгоомжлоод байгаа хэрэг.

-”Зоос” банкийг удирдлагууд нь дампууруулсан гэх юм. Энэ үнэн үү?
-Би арилжааны банкуудын дампууралд онолын талаас нь судалгаа хийсэн. Харин надад “Зоос” банкийг захирлууд нь дампууруулсан гэх баримт байгаагүй.

-Хадгаламжийн даатгалын тогтолцоо Монгол улсад хэр хөгжсөн бэ?
-Манай улсын хувьд хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оноос батлах зайлшгүй шаардлага байна. Учир нь арилжааны банкууд шил шилээ даран дампуурч байгаа энэ үед банкны салбарт хадгаламжийн даатгалын хууль ус, агаар мэт хэрэгтэй. Хадгаламжийн даатгалаар хүмүүсийн банкинд итгэх итгэлийг олж тэдний мөнгийг өөртөө төвлөрүүлэн, ажлаа үргэлжлүүлэх болом банкинд бий. Мөн хадгаламжийн даатгалийн хуульд даатгах хадгаламжийн хэмжээг зааж өгөх нь чухал. Тухайлбал, хүмүүсийг банкнаас мөнгөө авахуулахгүйн тулд АНУ 100 гаруй долларын хадгаламжийг даатгадаг байсан бол сүүлийн жилүүдэд 2000 хүртэл долларын хадгаламжийг даатгаж авдаг болоод байна. Өнөөдөр манай улсад нийт хадгаламж эзэмшигчдийн хоёрхон хувь нь хадгаламжийн даатгалтай байдаг. Мөн манайд даатгуулж байгаа мөртлөө хураамж төлдөгг үй. Энэ нь эрсдэлтэй үзэгдэл.

-Яагаад?
-Даатгалын хураамжийн мөнгө тухайн банк дампуурлаа гэхэд хадгаламж эзэмшигчийн мөнгийг хохиролгүй төлөх зорилгоор төвлөрч байдаг юм.

-Ам.долларын ханш сулраад, төгрөг чангарч байна. Энэ нь манай улсын эдийн засагт хэр нөлөөлөх бол. Ханш цаашид хэрхэх вэ?
-Ам.долларын ханш суларч, төгрөг чангарснаар экспортлогч компаниудад хохиролтой. Харин импортолчдод ашигтай болно. Учир нь хямд өртг өөр бараа импортолсноор хямд барааг хүмүүс авч эхлэнэ. Цаашид энэ байдал үргэлжилнэ. Учир нь доллар суларч, төгрөг чангарсны шалтгаан манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ихэссэн нь явдал юм. Харин ийм үед аж ахуйн нэгжүүд хямд импортын бараа биш үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирж ажлын байр бий болгох нөхцөл бүрдэж байгаа юм.

-Эдийн засгийн салбарын хүнээс ирэх оны төсвийн талаар бодлыг сонсохгүй өнгөрч болохгүй нь?
-Ирэх оны төсөв өнгөрсөн сонгуулийн шоу гэж хэлмээр байна. Сард бага багаар бэлэн мөнгө тарааж байгаа нь ирэх онд инфляц өсөх гол хүч болох нь тодорхой боллоо. Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсохгүй сонгуулийн амлалтаар төсвөө батласан гэж бодож байна. Төсвийн алдагдал нь ДНБ-ийхээ 52 хувийг эзэлдэг төсвийн гаж тогтолцоотой орон манайхаас өөр дэлхий дээр алга. Дэлхийн гүрнүүдэд төсвийн алдагдал ДНБ-д дунджаар 25 хувь байдаг.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих