Египет 292 сэжигтнийг цэргийн шүүхэд шилжүүлэв

625c1aa8f23a55e6big

Египетийн “Ойрхи Дорнод” мэдээний агентлагийн /BENA/ мэдээлснээр, Египетийн прокурор 11-р сарын 20-нд 292 сэжигтнийг Синайн хойгт террорист халдлага хийсэн, ерөнхийлөгч Абдул Фаттах ас-Сиси-г хорлохыг завдсан гэх нэрээр цэргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, эдгээр 292 сэжигтэн нь Египетийн хойд нутаг Синай мужийн хэт даврагч бүлэглэлийн гишүүд юм.

Хэт даврагч бүлэглэл “Синай” нь “Иерусалимын дэмжигчид” бүлэглэлээс үүсэлтэй, 2011 онд болсон Египетийн улс төрийн үймээнээс хойш Египетийн Синайн хойгт үйл ажиллагаа явуулж, цэрэг цагдаад байнгын халдлага явуулсаар ирсэн байна, иймээс Египет Америк зэрэг улс орнууд түүнийг террорист бүлэглэл гэж үзсээр ирсэн юм. Уг бүлэглэл 2014 онд террорист бүлэглэл “Исламын улс”-д үнэнч байхаа тангараглаж, өөрсдийгөө Синай муж дахь “Лалын улс” гэж зарласан юм.
Н.Пүрэвжав орчуулав ХОУР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих