”Хагарсан” чөлөөтийнхнийг хэн тэргүүлж эвлэрүүлэх вэ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-нд  МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч өдрийн ихэнх хугацаанд албан бус байдлаар ярилцаж санал зөрөлджээ.

752817ll05isuu66g7i90q6283

Учир нь хуралд ирсэн багш, дасгалжуулагч, гишүүд  холбооны дүрэм, бүтэц, бусад шүүхэд шалгагдаж байгаа асуудал байгаа учир дотоод зөрчил, дүрэм журмаа нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй гэж үзсэн. Үүнээс үзвэл чөлөөтийнхөн жудогийнхон шиг эвтэй байж чадах уу?  гэх асуулт урган гарч ирнэ.

 

Энэ удаагийн хурлыг эсэргүүцэж МУ-ын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр Төрийн ордны өмнө тус өдөр зулын гол болохоо мэдэгдэж хэсэгтээ л сүр дуулиан болсон.

 

Ерөнхийлөгчид  өрсөлдөхөөр өнөөдрийн байдлаар “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.

 

Тодруулбал, түүнийг энэ удаагийн хуралд оролцох эрхийг нь хассантай холбоотой. Тэрбээр энэ шийдвэрийг хэт явцуу хэмээн үзэж эсэргүүцлээ зулын гол болгохоор илэрхийлнэ гэсэн. Албан бус мэдээллээрЦ.Цогтбаяр удирдлагуудтайгаа уулзаж тохиролцоонд хүрсэн бололтой.

 

Харин Монголын Чөлөөт холбооны Ерөнхийлөгч мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард олимпийн наадмын дараа чөлөөт бөхийн холбооны удирдах албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа өөрийн твиттер хаягаар дамжуулан мэдэгдэж байсан удаатай. Тус холбооны ерөнхийлөгч хэн болох нь олны сонирхлыг төрүүлээд байна. Тэгвэл ерөнхийлөгчид өрсөлдөхөөр өнөөдрийн байдлаар “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн талаар  хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг гэж хэн бэ?

 

Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар телевизид ажилладаг байсан. Улаанбаатар хотын уугуул нэгэн. Эрхзүйч мэргэжилтэй. “Зэс эрдэнийн хувь” хувьцаат компанийг Орхон аймагт байгуулж , тус аймгийн  30 гаруй мянган иргэнээс хувьцааны үнэ болох 1000 төгрөг цуглуулсан. Товчхондоо иргэдээс 100 сая төгрөг цуглуулчихсан гэх мэдээлэл байдаг.

 

Д.Алтанхуяг нь 2012 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, жагсаал цуглаан хийж байсан. “Зэс эрдэнийн хувь” хувьцаат компани нь улсын бүртгэлийн гэрчилгээнийхээ дагуу зөвхөн гадаадад худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж аж.

 

“Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуултай танилц

 

“Женко” клубийн ерөнхийлөгч Х.Баттуулын хувьд 1965 оны гуравдугаар сарын 3-нд Ж.Халтмаагийн хоёр дахь хүү болон мэндэлсэн.

 

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ахынхаа бизнесийг бүхэлд нь удирдаж яваа бөгөөд 2018-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан удаатай. Перу улсын Монгол улсад суугаа гадаад орны өргөмжит консул байв. Энэ онд тэрбээр Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, сонгогдсон юм.

 

Тэрбээр Монголын чөлөөт бөхөд “Mongolia Open” Олон улсын тэмцээнийг зохион байгуулахад онцгой хувь нэмрээ оруулсан нэгэн. Анхны тэмцээнийг зохион байгуулах санаачлага гаргаж байсан гэдэг.

 

Сонирхуулахад, Х.Баттуул нь төрсөн ах Х.Баттулгатай нэг өдөр төрсөн юм. Ах дүүс хоёр насны зөрүүтэй бөгөөд нэг нь жүдогоор, харин нөгөөх нь чөлөөт бөхөөр хичээллэж, хоёул тодорхой амжилтад хүрсэн түүхтэй.

 

УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар

 

Монголын Чөлөөт холбооны Ерөнхийлөгч мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар. Тэрээр чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпуудад оролцож байв. 2013 оноос СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.

 

Ах дүү хоёрын мөнгөтэй холбоотой мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард олны анхааралд өртөж байсан юм. Тодруулбал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат одоогоос гурван жилийн өмнө  Д.Дагвадорж, Д.Сумъябазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн гэдэг.

 

Тэдний хэрэгжүүлж байсан төсөлд “Хуан Жу Гэг” киноны жүжигчин Хуан Ёу Лун нэмэлт хөрөнгө оруулалтаар 10 сая төгрөг Д.Эрдэнэбатын нэр дээр шилжүүлсэн ч уг мөнгийг ах дүү хоёр нийлж хэрэглэсэн гэх мэдээллийг Д.Эрдэнэбат өгч байсан удаатай.

 

Өнгөрсөн хурлаар  Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлахаар болж, хурлыг түр завсарлуулсан юм.

 

Сүүлийн үед манайд даргын хүүхэд дарга болдог,  жолоочийн хүүхэд жолооч болдог гэх дээр үеийн тогтолцоо бичигдээгүй хууль мэт болж хэрэгжих болсон нь томчуулын албан тушаалын томилгооноос харагддаг.  Тэгвэл  МЧБХ-ын Ерөнхийлөгчийн суудлаа дүү Д.Дагвадорж нь ах Д.Сумъяабазартаа шилжүүлэх магадлалтай.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих