Б.МӨНХБАЯСГАЛАН: НАДАД ҮҮСГЭСЭН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
Өнгөрсөн 5 р сард АНУ -ын Вашигтон хотод орших олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу явах гэж байхад минь онгоц нисэхээс 2 цагийн өмнө надад эрүүгийн хэрэг үүсгэж хилийн хориг тавьсан билээ. Харин ийнхүү зохиомол хэрэгт бүтэн 5 сар гөрдөж шалгасаны эцэст Нийслэлийн прокуророос гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болголоо. Энэ хооронд юу эсийг үзэж, юу эсийг туулав. Харин үр дүн нь юу байв. Анхнаасаа л эрх мэдэлтэнүүдэд таалагдаагүй, бүр ТВ гээр гаргахыг нь хориглож байсан “Цензургүй сурвалжлага” хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоолоо. Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд итгэж элэн халин нисч явсаныхаа төлөөсийг би төллөө. Төлөх ч ёстой юм. Гэхдээ энэ бол жижиг асуудал.
Цаг нь ирэхээр дахиад л цаг хугацааны гяндангаас суллаж авна “Цензургүй сурвалжлага” -аа… Харин энэ хооронд итгэж найдаж явсан зүйл худлаа байсныг, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгтэй гэж бодож явсан хүмүүс өмнөөс салаавч үзүүлэхийг харах л хэцүү байлаа. Гэхдээ энэ бүхнээс би хатуужиж, хэрсүүжиж насандаа баймгүй хашир болоод босч ирэв. Намайг далимдуулан хэрэгтэн болгох гэсэн, хамаг л муу муухай бүхнээр дэвсэж гутаахыг оролдсон бүхэнд би гомдоогүй, харин ч баярлалаа. Учир нь тэд үнэн нүүр царайгаа нуугаагүй юм. Харин миний зөв гэдгийг мэдэж байсан атлаа, намайг хэрэг хийгээгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө дуугараагүй амаа жимийж байсан нөхдөдөө би гомдсон. Тэд нүүр царайгаа, итгэл үнэмшлээ нуусан.
Тэд жинхэнэ аюултай…. Зуны халуун өдрүүдэд Улаанбаатараас ч гарах эрхгүй шаналж суухад утсаа авдаг нь хэд байлаа. Гэхдээ энэ бүхнийг би гэр бүлийнхээ хамт давж гарлаа. Юм дуусаагүй гэдгийг би мэднэ. Дургүй хүргэвэл дахиад хэрэгт гүтгэнэ гэдгийг ч ойлгоно. Гэхдээ Монголд шударга хуульчид бүрмөсөн алга болчихоогүй байгаад баярланам. Шударга шийдвэр гаргасан прокурорт баярлалаа. Хэцүү хүнд үед, бүтэн 4 сар ажил хийгээгүй тэр үед туслаж дэмжиж, хажууд минь байж хань болсон хүмүүст талархаж байна. Нэрийг нь дурдмааргүй байна, гай болж мэднэ…. Хамгаас илүү зовсон нь хань минь юм даа. Бид хамтдаа 10-15 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн ард гарлаа. Чамдаа хязгааргүй хайртай билээ, би…
(Анх эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн хэвлэлийн бага хурлын гунигт зургаа оруулав )
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЖЕНКО-н захиалгаар гүтгэлэг явуулдаг чинь худлаа юмуу?