Ховсны тухай сонин хачин

1. Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм.

1479703117_527-1397723292a1

2. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болно. Нэгэн хүнийг ховсдож түүнийг Америкийн суут шатарчин гэж итгүүлэн, шатар тоглохыг урихад өөдөөс нь нэг сая долларын шагнал нэхэж байжээ.

3. Барууны алдартай хүмүүсийн ихэнх нь ховсын гайхамшигт аргыг өөрийн биеэр туршиж үзсэн байдаг. Олон жилийн өмнө жүжигчин Дрю Берримор хар тамхины хамаарлаасаа ховсны тусламжтайгаар салсан бол “Black Eyed Peas” хамтлагийн гоцлол дуучин Фержи архинаас гарахын тулд энэ төрлийн мэргэжилтнүүдэд хандаж байжээ.

– Ховсчдын дунд нэгэн алдартай туршлага байдаг. Том өрөөнд олон хүн оруулаад “Одоо хөвөнг шингэнээр норгоно. Энэ шингэн эвгүй үнэртэй. Үүнийг мэдэрч байгаа хүн гараа өргөөрэй ” гэж ховсчин хэлдэг. Хэдэн минут өнгөрсний дараа хүмүүс гараа ээлж ээлжээрээ өргөҗ зарим нь бүр хамраа дардаг аж. Түүнчлэн өрөөнөөс гарсныхаа дараа бие нь муудах ч тохиолдол гардаг гэнэ. Үнэн хэрэгтээ хөвөнд ямар ч үнэр шинтээгүй байдаг аж

– Хүн ховсдуулсан үед харшил нь огт хөдөлдөгтүй гэнэ. Тэгэхээр харшил хүний ухамсраас ихээхэн шалтгаалдаг бололтой.

– Австри улсад банк болон үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн ажилтнуудад ховсын хичээл заадаг гэнэ. Тэд халдлагад өртвөл дээрэмчдийг хэрхэн богино хугацаанд ховсдох аргад суралццаг аж.

– Өөрөө хүсээгүй л бол ямар ч хун ховсонд ордоггүй. Ховсонд орохын тулд зайлшгүй сэдэл болон хүсэлтэй байх ёстой гэнэ.

– Статистик мэдээнээс харахад дэлхий нийтээр ховсыг тайвшруулах арга болгон хэрэглэх нь түгээмэл байдаг. Харин хямралаас гаргах арга болгон хэрэглэх байдал хоёрдугаарт, харин гуравдугаарт архинаас гаргах хэрэгсэл болгон ашиглах ховс ордог гэнэ.

– Ховсыг Английн мэс засалч XIX зуунд бодож олжээ. Тэрбээр мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүй байх үүднээс ийм санааг олсон аж

– Хүн өөрөө өөрийгөө ховсдчихдог гэнэ. Өдрийн турш хүн хэд хэдэн удаа богино хугацааны трансын байдалд ордог юм байна. Ингэснээр сэтгэц хэт ачааллаас хамгаалагддаг аж.

– Сэтгэлийн хат муутай хүмүүс ховсонд орох нь амархан гэж хүмүүс боддог. Гэтэл бодит байдал дээр маш хатуу, чанга хүн ч ховсонд ордог гэнэ. Ямар ч хүчтэй, тэвчээртэй хүн ховсчны үгэнд автдаг юм байна. Тэр бүү хэл туршин нисгэгчдийн бүхэл бүтэн бүлгийг ховсонд оруулсан тохиолдол байдаг.

– Нэгэн удаа Английн алдарт ховсчныг сайн дураараа тайзан дээр гарч, хоёр цагийн туршид ховсонд орсон эр шүүхэд өгч байжээ. Энэ хугацаанд тэрбээр найрал хөгжим удирдаж, балетын бүжигчин шиг бүжиж, кондукторын ажил хийж байгаа мэт аашилж мөн сая доллар хожсон мэт ааш аяг гаргаж байжээ. Уг арга хэмжээний дараа тэр хүний биеэ авч явах байдал өөрчлөгдөж, зарим нэг хачирхатгай зан гаргах болжээ. Дөрвөн ч эмч түүнд “шизофрены хурц синдром” гэсэн онош тавьсан ч шүүх ховсчны таад оржээ.

– Хүн ховсонд орох үед тархины үйл ажиллагаа нь идэвхтэй болдог гэнэ. Ховсонд орсон хүн хяналтаа алддаггүй тул ховсчин юу хүссэнээ хийлгэж чаддаггүй байна.

– Бельгийн эрдэмтэд ховсын тусламжтайгаар халзралтыг эмчилжээ. Тэд толгойн арьсны цусан хангамж, температурыг нь нэмэгдүүлж чаддаг болсон бөгөөд ингэснээр гурван долоо хоногийн дараа үс ургаж эхэлдэг гэнэ.

– Кармен Электра, Вайнона Райдер, Бритни Спирс зэрэг одод ачаалал ихтэй сардаа мэргэжлийн ховсчдод ханддаг.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар авьяаслаг жүжигчин ховсчны чадварт байдаг аж. Жүжигчин болж буй үйл явдлыг үзэгчдийг итгэтэл хүргэж чаддагт хамаг учир байдаг юм байна.

– Ховсын тусламжтайгаар тамхинаас гаргах арга эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд сайн үйлчилдэг гэнэ.

– Аль XIX зуунд биеийн өвчин эмгэгийн эдгэрэлт тухайн хүн хэр итгэхээс 80 хувь хамаардгийг тогтоожээ. Тиймээс ховсын эмчилгээ илүүтэй үр дүнтэй байдаг аж.

– Ховсонд орсон Францын нэгэн залууд хөгтэй явдал тохиолджээ. Туршилтын үеэр залуугаас аав нь юу хийдэг байсныг асуухад залуугийн гэрлэн бие нь аавыгаа цэнгээний газар руу орж байгаагаар харжээ. Удалгүй түүний хоёр дахь биеийн харсан үйл явдал үнэн болох нь батлагдажээ. Түүнээс хойш тэр залуу дахин хэдэн удаа туршилтанд орж байсан гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих