Хэргээс мултрахыг хүссэн этгээдүүд прокуроруудыг “хахуульдав” уу

313cb86192464d37d4b7c559c6f54a01034346beХяналтын прокурорууд авлигын хэрэгт холбогджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М-ыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр М-д эрүүгийн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн хэргээс мултрахын тулд хахууль өгсөн гэх. Харин үүнийг М хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гүтгэлэг хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад хандсан аж.

УЕПГ “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй манай байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.

М-ын шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс АТГ-т гаргасан байна. Энэ дагуу бид УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй манай байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл зарим нь зөрүүтэй байна лээ” гэв. Ямартай ч хяналтын прокурор авлигын хэрэгт холбогдсон нь ор үндэслэлгүй мэдээлэл биш ажээ.

Энэ хэргээс гадна энэ сарын 9-нд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О, Н нар авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Зарим эх сурвалж тэднийг мөн л гэмт хэргээ нуун далдлахыг хүссэн этгээдээс авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдсан хэмээж буй. Өдгөө тэднийг 461 дүгээр ангид цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих