Шинээр “супер-дэлхий”-г илрүүлсэн гэв

5a9b30b398f994a7fcb41fc7eb16c375Ла Лагуна Их сургуулийн одон орон судлалын хүрээлэн дэх судалгааны баг манай гарагаас 33 гэрлийн жилийн зайд “супер” гэж нэрлэгдсэн дэлхийтэй маш адилхан гараг илрүүлсэн гэнэ. Шинээр олж нээсэн гараг манай дэлхийгээс 5.4 дахин хүнд жинтэй аж.

Судалгааны баг шинээр илрүүлсэн гарагийн онцлогийг илүү нарийн тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд дэлхийтэй төстэй тэрхүү аварга гарагийг “GJ 536b” хэмээн нэрийджээ.

Хүн төрөлхтөн сансар огторгуйд хийж буй төгсгөлгүй эрэл хайгуулынхаа явцад дэлхийтэй адил бүтэцтэй гараг илрүүлэх эцсийн зорилгодоо хараахан хүрээгүй л байгаа. Гэхдээ тус судалгааны багийг удирдаж буй Канариасын одон орон судлалын профессор Алехандро Суарес Маскарено “Бид шинээр олсон гарагийг бүх талаас нь судалж байна. Энэ гараг дэлхийтэй адил агаар мандал, ус, хөрстэйн дээр дэлхийн гадаргуугаас 15 дахин зөөлөн уур амьсгалтай байж магадгүй” гэжээ.

Түүнчлэн судалгааны хүрээлэнгээс “GJ 536b”-тэй холбоотой өөр нэгэн мэдээлэлд “Хадархаг гадаргуутай гарагууд ихэвчлэн нэг бүлэгт багтдаг. Энэ гараг бол яг энэ төрөлд хамаарна. Тиймээс бүтцийн хувьд супер элементийн ангилалд зайлшгүй ордог” хэмээжээ.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих