Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

Монголчууд Японыг байлдан дагуулах гээд бүтэлгүйтэж байсан үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг Нагасаки мужийн тэнгисийн эргийн элсэн доороос олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
Олдсон хөлөг онгоцны хэсэг нь 12 метр урт байна. Монгол дайчин эрсийн аян дайны хөлөг онгоцны үүн шиг том олдвор олдож байгаа нь анхных гэнэ. Далайн эрэгт хэдэн зууны турш булшлагдсан хөлөг онгоцны хэсэг маш сайн хадгалагдсан нь судлаачдыг гайхшруулж байгаа ажээ.
Түүнийг Японы Рюкю их сургуулийн (University of the Ryukyus) судлаачид хэт авианы тоног төхөөрөмжийн тусламжтайгаар олсон байна. Хадаасаар бэхэлж, саарал өнгөөр будсан эртний хөлөг онгоц нь XIII зууны үеийн далайн аяллын уламжлал болоод Монголчуудын байлдан дагуулалтын түүхийг судлахад дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.
Монголчууд Зүүн болон Өмнөд Европыг байлдан дагуулснаас гадна Түвд, Япон,Бирм, Ява арлууд руу халдан довтолсон билээ. Тэд зөвхөн хуурай газрын цэрэгтэй байсангүй. 1279 онд Кантон буланд Монголын хөлөг онгоцууд Хятадын Сун эзэн хааны флотыг бут цохисон юм.

Харин таван жилийн өмнө Монолын 40 мянган цэрэг бүхий 900 хөлөг онгоц Япон руу халдан довтолж, Цусим, Ики болон Кюшю арлын хэсгийг эзлэн авсан билээ. Японы арми ялагдахын даваан дээр далайн хар шуурга дэгдсэн гэдэг. Хоёр жилийн дараа буюу 1277 онд дахин довтлоход далайн хар шуурга дахин нөмөрсөн бөгөөд 107 мянган цэргэээ алдсан Хубилай хааны арми Солонгос руу буцахаас аргагүйд хүрчээ.
Дашрамд дурдахад, монголчуудын халдлага нь «камиказе» гэдэг үг бий болсонтой холбоотой байна. Түүхчид эзлэн түрэмгийлэгчдийг устгасан далайн хар шуургыг «камиказе» буюу “бурхны салхи” гэж нэрлэжээ.
Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих