Дэлхийн хамгийн их хэмжээний хуурамч долларыг нэг зэрэг хураасан явдал боллоо
Дөнгөж сая Пэругын цагдаагийн газар, АНУ-ын тусгай албаныхантай хамтраад 30 сая хуурамч ам. долларыг хураан авсан байна. Энэ бол хуурамч мөнгө нэг дороо олдсон дэлхийн рекорд юм. Хуурамч мөнгөний үйлдэврээс гарсан 100 сая ам.доллар АНУ-ын зах зээлд гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.
Пэру бол дэлхийн хамгийн том хуурамч мөнгө үйлдвэрлэгч улс юм. ОХУ улс дэлхийн хамгийн том хуурамч мөнгө үйлдвэрлэгчийн 1-т байсан бол түүнийг “сэнтийгээс” нь Пэру хэдэн жилийн өмнөөс авч хаясан юм.
Пэруд одоогоор 6 том хуурамч мөнгөний үйлдвэрийг олж ирлүүлээд хаагаад байгаа юм.
6 сар мөрдсөний эцэст 1500 цагдаа АНУ-ын Secret Service-ийн тусламжтайгаар хуурамч ам.доллар, евро, Пэру валютын үйлдвэртэй холбоотой 48 хүнийг баривчилсан байна.
2010 онд Лимд 27 сая ам.доллар хураан авч байсан нь хамгийн их хэмжээний мөнгө нэг зэрэг хурааж байсан тохиолдол юм байна.
Н.Батсайхан
URL: