Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг авлигын сэжигтнээр зарлажээ

suspct700Өмнөд Солонгосын Прокурорын газраас тус улсын ерөнхийлөгч Пак Кын Хэ-г түүний дотны найз эмэгтэй болон тойрон хүрээлэгчдийнх нь холбогдоод буй авлигын сүлжээний хэрэгт сэжигтнээр татах тухай зарлалаа гэж Ёнхап агентлаг ням гаригт мэдээлжээ.

 

Мөрдөн шалгах явцад тодорсноор, Пак Кын Хэ өөрийн эртний найз Цой Сун Силь-тэй хуйвалдсан байсан гэнэ. Энэ найз нь улсын үйл хэрэгт хутгалдан оролцсон асуудлаар буруутгагдаад байгаа юм. Түүнээс гадна, энэ найз эмэгтэй нь ерөнхийлөгчийн өөр хоёр туслахын хамтаар орон нутгийн түшмэдүүдэд дарамт шахалт үзүүлж байсныг прокурор тогтоогоод байгаа аж.

 

Гэвч Прокурорын газар ерөнхийлөгчийг албан ёсоор яллаж чадахгүй байна. Учир нь,  тус улсын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч Пак Кын Хэ халдашгүй дархан эрхийг эдэлж байгаа бөгөөд зөвхөн бослого хөдөлгөөн, эсвэл засаг төрийн урвалт гарсан тохиолдолд яллагдах боломжтой юм байна.

 

Прокурорын газрын үзэж буйгаар, ерөнхийлөгчийн найз Цой Сун Силь 77,4 тэрбум вон буюу 65,7 сая орчим доллар гаргуулж авахын тулд 53 компанийг дарамталж, өөрийн хяналтад байдаг арилжааны бус сангууд руу шилжүүлэн, дараа нь өөрийн хувийн данс руу хөрвүүлэхийг оролдсон аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих