Н.Алтанхуяг бууж өгөхгүй нь

527-1479648573topoo428_gsЕрөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь болон онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Тэрээр нэвтрүүлгийн үеэр: 
“…Шуналаас их юм болж байгаа юм, шулуухан хэлчихье.Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайхан ойлголцоод зөндөө явсан.Тэгээд сүүлдээ биш болсон. Тэр хоёр маань хоорондоо яриад чи бид 2 хамтраад удаан хугацаанд хамтдаа явах юм биш үү? гээд. Тэгээд Н.Алтанхуягийг зайлуулсан. Дараа нь З.Энхболд
АН-ын дарга, УИХ-ын дарга болж явж байгаад Тавантолгойг ингэж хийж болохгүй гэдэг дээр хатуу зогссон. Тэгэнгүүт энэ хоёр хүн хоорондоо муудалцсан юм байна лээ. Тэгэнгүүт би асуусан юм. Та 2 яачихав? их хол явна гэсэн шдээ гэтэл З.Энхболд: Аа, миний овог солигдчихсон юм гээд инээгээд байна лээ.Тэгэхээр бид 2 байраа сольж дарга хийнэ гэсэн явцуу тохироо хийж болохгүй. Би тэр тохироонд орохгүй гэсэн учраас хамгийн түрүүнд өшиглөгдсөн юм…,
…Ч.Сайханбилэг миний баруун гар байсан. Бид 2 хамтарч сайхан ажиллаж байсан. Даан ч миний, ард түмний итгэлийг алдсан…
…Өнгөрсөн 4 жилд 2 буруу юм бий болсон. 1-т Өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах явдал.
2-т Барьцаалдаг. Хүний амьдралын жижиг сажиг асуудлаар барьцаалдаг. Ингээд УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэж кнопоо дарж чадахаа больсон…
…Манай ах, дүү нар ямар их санаагаар унасан бол гэж би бодоод ах, дүү нар луу орсон. Гэтэл өөдөөс ингэж хэлсэн. Манайх ах, дүү наймуулаа. Том ах маань нас барсан. Тэд нар : “За яах вэ? бид нарыг бүгдийг нь шоронд хийсэн ч бид нар айхгүй. Хуягаа ахаа, та л бууж өгөхгүй” гэсэн.  Би идэж уусан бол намайг л шалгачих…” хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдаж буй гэх бүлэглэлд бууж өгөлгүй, тэмцэхээр шийдсэн бололтой.
П.Мандах


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 2 December 2016

Ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан дээрдсэн хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ГОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийгээд л, бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.

Сэтгэгдэл бичих