Энэтхэгт галт тэрэг осолдсоны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 115 болж нэмэгджээ

527-1479696668LYNXMPECAJ0E7ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 115-д хүрч, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 150-аас даваад байна гэж тус улсын цагдаагийн газар мэдэгдлээ.

Уттар-Прадеш мужийн Канпур хотын ойролцоо 14 вагон бүхий галт тэрэг өнгөрсөн ням гарагт шилжих шөнийн 03:00 цагийн үед замаасаа гарч осолдсон юм.
Бямба гарагт тус улсын зүүн нутгийн Мадхья-Прадеш мужаас хөдөлсөн энэ галт тэрэг ням гарагийн үдээс хойш 1300 км-ийн алсад орших Бихар мужид ирэх ёстой байжээ.
Галт тэрэг замаасаа гарахаас өмнө чанга дуу чимээ сонсогдсон гэж зорчигчид ярьжээ. Цагдаа нар төмөр замд ямар нэгэн асуудал байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Энэтхэг улс бол төмөр замын сүлжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсуудын нэг юм. Гэсэн хэдий ч тус улсад галт тэрэг замаасаа гаран осолдох тохиолдол түгээмэл гардаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Уттар-Прадеш мужид галт тэрэг осолдсоны улмаас  39 хүн амиа алдаж, 150 хүн гэмтэж бэртэж байв.
Тус улсад өдөрт  23 сая хүн галт тэргээр зорчдог ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих