Хятад улсын засгийн газар Далай ламтай холбоотой хоёр дахь мэдэгдэл гаргалаа

15027705_1115139921868332_4888266501972304715_n 15036429_366803077003237_5736510912555834212_n (1) 15036535_1586006531707967_8793706415164196943_n 15056468_962949910515490_5418933527921243783_n 15094273_1586006641707956_1571314452075612370_n 15094905_366803140336564_1031704107217288918_n 15094919_1115140168534974_3300733420758108176_n 15095050_1586006685041285_4503601959407520547_n 15095445_1586006528374634_8318017504235638527_nӨнгөрсөн Ням гарагт манай урд хөрш БНХАУ-ын засгийн газраас Далай ламын айлчлалтай холбоотой хоёр дахь мэдэгдэл гаргасан байна. Өмнө нь Баасан гарагт буюу Далай ламын айлчлал эхлэх өдөр Монголын засгийн газарт хандаж уг айлчлалд хориг тавихыг хатуу шаардаж байсан юм. Мөн Ням гарагт тус улсын гадаад бодлогын дуу хоолой болдог сайтад энэхүү айлчлалтай холбоотой нэгэн жижиг нийтлэл гарчээ.

  a6c71b_geng_shuang_x974

Ням гарагт гаргасан Хятадын гадаад явдлын яамны мэдэгдэлд Монголын засгийн газрыг Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөг арилгах, Хятад-Монголын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан байна.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монголын тал Далай ламыг хүлээж авлаа” гээд “Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгааг” онцолжээ.

Гэн Шуан “14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм” гээд “Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу эсэргүүцнэ” гэлээ.

 

Мөн өчигдөр Бээжингийн гадаад бодлогын дуу хоолой болдог Global Times сайтад Далай ламын айлчлалын талаар нэгэн судлаачийн байр суурийг нийтэлсэн байна.

Нийтлэлийн гарчиг нь “Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд хүндрэл учруулж болох ч хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.

Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ “Далай ламын айлалчлаас болоод Хятад-Монголын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дотроо $4.2 тэрбумын зээлийн хэлэлцээр хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр Төвдийн шашны тэргүүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” хэмээн хаягласныг хүлээж авах боломжгүй тайлбар гэжээ.

Гэхдээ “АНУ, Хойд Солонгос, Японтой сайн харилцаатай, Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал оролцоо бүхий Монгол улстай найрсаг харилцаатай байх сонирхолтой Хятад улс уг айлчлалтай холбоотойгоор ямар нэг эдийн засгийн хориг тавихгүй байх” гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Xinhua, Global Times


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 November 2016

Хятадууд Тусгаар улсын дотоод хэрэгт оролцож зааварчилгаа шшардлага энэ тэр өгдөгөө болих хэрэгтэй. Хэнтэй уулзаж хэнийг хүлээж авахаа бид өөрсдөө шийднэ. Энэ нь хэн нэгэн хөрш айлдаа ирсэн зочныг нь хөөж явуул наадхаа гэж шаардсандаа утга нэгэн буюу. Өөр өөрийнхөөрөө л амьдарцгаая.

Сэтгэгдэл бичих