Defacto Д.Жаргалсайхан хулгайч Мандал даатгал хоёрт машинаа алджээ

0b14964d46275a8edc5bf8f8abaae2d7Defacto нэвтрүүлэг, улс төр эдийн засгийн нийтлэлүүдээрээ нийтэд танигдсан эдийн засагч Д.Жаргалсайхан сар орчмын өмнө “урт гартнуудад” машинаа алдсан аж. Үүнээс үүдэн автомашинаа даатгуулсан “Мандал даатгал” ХХК-тай өдгөө тэрбээр ширүүхэн маргаантай яваа гэнэ. Улмаар энэ тухай Д.Жаргалсайхан гуай тэсвэр алдаж өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Бүрэн хулгай, тал хулгайг даатгалынханаас өөр хэн мэдэх билээ. Бүрэн даатгал орсон гээд жил бүр хураамж авч байсан. Одоо юу ч өгөхгүй гэнэ” хэмээн бухимдангуй бичжээ. Түүний энэхүү жиргээг олон хүн дэмжиж, даатгалын компаниудын үүрэг хариуцлагын талаар ширүүхэн шүүмжлэл өрнүүлээд амжсан нь анхаарал татлаа.
Г.Сар
Г.Сар
zuvsongolt.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 21 November 2016

ТУЗ-н гишүүн байсан хүнээ хүртэл ингэж байх гэж дээ. Буруу дутуу ойлголттой байгаа бол тайлбарлаж хэлээд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй дээ. Ганзориг гээд энэ залууд ойр орчмын хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаггүй асар муу тал байдаг. Хүнийг хэрэгцээтэй болхоороо долоочих гэнэ, хэрэггүй боллоо гэвэл нь ямар ч байдлаар хамаагүй байдлаар зайлуулдаг. Голомт болоод Мандал дээр аль алин дээр нь маш олон баримтаар батлагдана даа.

Сэтгэгдэл бичих