Н.Алтанхуягийнханд юу тохиолдов

1479435551_15073291_10209017631730403_7558759056106424482_nЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг ХБНГУ-ыг зорихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан хориглосон. Улмаар хил гарах эрхийг нь нэг жилийн хугацаагаар хориглоод байгаа.

Тэгвэл 16-ны өдөр Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Нарантуяаг хилээр гарах гэж байхад нь мөн л хориглосон тухай эх сурвалж мэдээлж байна.

Харин өчигдөр экс ерөнхий сайдын эгчийнх нь хүүг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас баривчилжээ. Эдгээр хүмүүсийг хүргэн Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулж, хилээр гарахыг нь хориглож гэрчийн мэдүүлэг авч байгаа гэж албан эх сурвалж тайлбарласан байна.

Хүргэн Г.Дэнзэнг саатуулан шалгаж байгаа. Түүний үйлдсэн хэрэгт холбогдолтой хүн бүрийг шалгах нь хуулийнхны үүрэг. Гэвч удаа дараалсан хориг арга хэмжээ нь мөрдөн байцаалт гэхээсээ Н.Алтанхуягт чиглэсэн сануулга байж болзошгүй гэж харагдах болов.

Н.Алтанхуягийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаад байгаа. Тэгвэл ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй хэн нэгэнд түүний мэдэгдэл таалагдаагүй бололтой юм. Тиймээс л эмзэг сэдэв буюу гэр бүлийнхнээр нь оролдож эхэллээ. Н.Алтанхуягийн Ерөнхий сайдын суудлаас буулгахад яг л энэ аргыг хэрэглэж байсан юм. Тодруулбал, Нүүрс хөтөлбөрөөр дамжуулж, төрсөн охин, ахлах зөвлөх гээд түүнд хамааралтай болгон шүүхийн үүд сахисан юмдаг.

Тэгвэл одоо яг энэ тактикаар Норовын хүүд сануулга өгч эхэллээ.

 

Амар

Үндэстэн агентлаг

 


URL:

Сэтгэгдэл бичих