ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсээс хуваарилсан 1, 2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн авто зам болон явган хүний замын цас, мөсний цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй сайн оролцуулж ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас эхлэн цас орж 18-ны өдрийн 09.00 цагийн байдлаар 10-20 см-ын зузаантай болсон. Цас цэвэрлэгээг дүүргийн нийт аж ахуйн нэгж, байгууллагууд тухай бүр хийж байна. Өнөөдрийн 11 цаг 30 минутын байдлаар цас цэвэрлэгээнд дүүргийн 33 аж ахуйн нэгж, байгууллагын 246 ажилтан албан хаагчид оролцож байна. Цас цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1, 2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллаж байна гэж нийслэлийн Багахангай дүүргээс мэдээллээ.
URL: