ЗХЖШ-ын орлогч дарга АНУ-д айлчилж байна

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаныхан АНУ-д ажлын айлчлал хийж байна. Хошууч генерал Р.Сүхбат АНУ-ын Батлан хамгаалах яаманд зочилж, Нэгдсэн штабын орлогч дарга, генерал Паул Селва, БХЯ-ны Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Абрахам Денмарк болон бусад албаны удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

4849
Мөн АНУ-ын Хуурай замын цэргийн Үндэсний гвардын хорооны олон улсын асуудал эрхэлсэн дарга хошууч генерал Партик Морфи хүлээн авч уулзаж, Монгол Улс, Аляска мужийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн явцын талаар ярилцсан байна. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж буй бөгөөд үүний нэг нь энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцож буй явдал гэдгийг талууд илэрхийлжээ. АНУ-ын талаас Номхон далай дахь цэргийн командлалаар дамжуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтран ажиллах чадварыг дээшлүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих