Цаг агаар хүндэрвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно
Т.ДАЛАЙ
Цаг агаарын байдал хүндэрч агаарын темпратур -40 хэм хүрч хүйтэрсэн тохиолдолд сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийг холбогдох журмын дагуу үйл ажиллагааг түр завсарлуулна хэмээн БСШУС-ын сайд хэллээ. Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Одоогийн байдлаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгөөд байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn
URL: