Фото сурвалжлага: Каток болсон хотын зам
Замын нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн ашиглалтад төдийгүй жолоочийн бие, сэтгэл зүйд асар их ачаалал өгч байдаг
Яармагийн зам 07.15
Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбай болон нийслэлийн замуудыг “үнэгүй каток” болж иргэд багагүй бухимдалтай байна.
Үүнийг дагаад машинууд хоорондоо мөргөлдөж, шүргэлцэх аваар осол ихээр гарч байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн халтиргаа гулгаанаас үүссэн осол аваараас үүдсэн замын түгжрэл жолооч нарыг бухимдуулж улмаар осол, аваар гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Энэ талаар цахим ертөнцөд “Энэ зам арай биш ээ, яагаад давс бодис цацахгүй байна вэ, Давс бодис цацаж байна л гэх юм хаагуур цацаад байгаа юм бэ, Өмнө нь орсон цасаа арилгаж амжаагүй байхад нь нэмж цас ороод замаар явах аргагүй боллоо, Хотын захын замууд үнэгүй коток болжээ, хаа сайгүй мөргөлдсөн машин халтирч унасан хүн, осол гараад зам түгжирчихсэн ажлаасаа хоцорлоо, Хотын захын хорооллоор замын брожур нь харагдахгүй байна, Амьд явах нөхцөл алга” гэх мэт иргэдийн бухимдал, харуусал тээсэн постууд ар араасаа хөвөрсөөр….
Бид давс бодис цацаж байгаа эсэхийг албаны хүнээс тодруулахад, “Давс бодис цацаж байгаа. Давс бодисын нөөц хангалттай байгаа” гэв.
Гэтэл, нийслэл хотод халтиргаа гулгаагүй зам талбай алга.
Тэгсэн хэрнээ “Давс бодис цацлаа, тэр дүүрэгт тэдэн тонн давс бодис цацсан” гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдсаар байна. Гэтэл яг хаана тэр давс бодисоо цацаад аль зам нь цасгүй болсон нь төдийлөн нүдэнд харагддаггүй.
Зарим иргэд бүр “нүдэнд үзэгддэггүй давс бодис цацдаг бололтой” гэж хошигнож ярих болж. Арга ч үгүй биз дээ, нийслэл хот тэр чигээрээ мөсөн гулгуурын талбай болчихсон, цас мөсгүй зам нүдний гэм болчихсон байгаа хойно.
Одоогоор ес эхлээгүй байна. Мөн энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтрэнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн. Цаг агаар хүйтрэх тусам халтиргаа улам ихэснэ. Дээрээс нь энэ жил олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас унаж, хүйтний эрч чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулаад буй.
Уг нь албаныхан давс, бодис нь хангалттай л гэсэн. Гэхдээ давс бодис цацдаг машинууд нь цас орж эхлэхэд л ажилдаа гарч байх ёстой. Гэтэл аль хэдийнэ цас ороод мөс болсон хойно нь цэвэрлэгээнд гардаг гэх юм.
Энэ байдлаараа ажиллавал халтиргаа, гулгаагүй амар тайван өвөлжих нь юу л бол …
Т.Гэрэл
Энхтайвны гүүр, Номын сангийн зам 07.45
19-ийн зам 07.40
Мишээл Экспогийн орчим зам 07.30
19-ийн орчим зам
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
За зайлаа. Наад хоер цэхэр чинь юу хардаг юм бэ. Худлаа гэвэл мөнгөнийхөн баримт нь энэ байна гэх байлгүй.