Хойд дүр

89736935_large_0_5f70d_36c3cfd3_XXLХойд дүр… дахин төрөх… өмнөх төрөл…

Иймэрхүү юманд итгэдэг үү?
Буддын шашинд бол

хүн олиггүй явбал хойд дүрдээ хонин гүрвэл болно

гэх мэтээр номлодог.
Христын шашинд болохоор

төрлөө, үхлээ, шүүгдлээ, тэгээд там эсвэл диваажин руу ачигдлаа.

гэсэн “ганц л амьдрах” тухай номлодог.
Ямар ч байсан ядаж нэг нь бүлтэрч байнаа гэсэн үг (эсвэл 2уулаа ч юм уу?).

Гэхдээ 2уулаа л гагцхүү үнэнийг номлодог супер монополь шашингууд.
Аль нь худлаа бол? Хойд дүр худлаа юм бол уу?
гэхээр бас бишээ. Яалт ч гүй л өмнөх төрлөө санадаг барьдаг хүмүүс хаа сайгүй сонсогддог.
Тэрнээс гадна бидний хайрт төвдийн ДАЛАЙ ЛАМ багш маань байна. 14 дахиад төрчихсөн хайрхан шүү дээ.
Манай Богд маань бас 9 дахин төрчөөд байна. Удахгүй 10 дахь дүрийг нь тодруулах биз.
Яаж тодруулдаг юм гэж үү? Тэр их учиртай. Тэрийг ярихын тулд Түвдийн шашны түүхийг ярих хэрэгтэй болно..

Далай ламын түүх 1578 онд Монголын Алтан хааны зарлигаар Түвдийн лам Сонамжамцад Далай Лам гэдэг цол хайрласанаас эхэлсэн бололтой. 1578 он гэхээр, уул нь ч саяханы түүх л дээ…

Буддын шашин Түвдэд дээр үеэс түгээмэл байсан боловч нэг чухал асуудал үргэлж байдаг байж.
Ер нь ямар ч шашинд байдаг байх, хүчирхэг харисматик шинжтэй удирдагч зайлшгүй хэрэгтэй байдаг. Тийм хүн байхгүй бол сургаал номыг нь хүмүүс тоож цуглахгүй, ойлгомжтой. Эсрэгээрээ хүчирхэг мундаг ламтай хийдэд хүн их цуглана, мөнгө ч их олно. Даанч ямар ч мундаг лам байгаад нэг л өдөр үхээд өгнө. Эндээс хамаг асуудал эхлэнэ.

Таныг үхчихвэл хийд маань цаашаа яанаа, багшаа?

Яахав мэдээж, шавь нар дотроосоо хамгийн дөнгүүрийг нь залгамжлагчаараа сонгоно л доо. Тэглээ гээд тэр нь өөр шиг нь нэр хүндтэй хүчирхэг лам болоо ч уу, гүй ч үү. Болж чадахгүй бол тэгээд сүсэгтэнүүдээ алдана, зах зээлээс хусагдана, дампуурна. Тэгэхээр энэ бол хийдийн хувьд үхэл амьдралтай холбоотой нэн чухал проблем юм.

Тухайн үед Түвдэд буддын шашны голлох 4 том урсгал (Нямава, Сажава, Гармава, Гэлүгва) хоорондоо өрсөлддөг байж. Тэдний нэг Гармава урсгалын лам нар,  дээрхи асуудлыг шийдэх маркетинг менежментийн супер шийдэл бодож олжээ

Лам багшийнхаа хойд дүрийг олж авчираад залчъя. Багш маань манай хийдийн Брэнд, бидний хамгийн том капитал. Үүнийг устгалгүй үргэлжлүүлээд явбал сүсэгтэнүүд биднээс холдохгүй. Эврика!!!.

Тун мэргэн санаа. Тэр дор нь хэрэгжүүлж үзэв. Хаа хамаагүй айлд явж очоод хүүхдий нь харуутаа

Наадах чинь манай багш ламын хойд дүр мөн байна

Аав ээж нь баярлах харамсахын дундуур хүүхдээ өгч л орхино. Тэгээд нөгөө юу ч мэдэхгүй нусгай жаалыг хийддээ аваачиж ном эрдэм зааж, сургаж хүмүүжүүлж аваад, “Багш ламын хойд дүр” гээд нийтэд зарлачихана.
Тэгсэн, тэр дороо СУПЕР ХИТ. Бөөн амжилт. Нөгөө Гармава урсгал чинь гараад өгч. Одоо багш ламтан минь үхчих вий гэж санаа зовох ч шаардлагагүй. Үхчихвэл “Хойд дүр” ийг нь авчираал тавьчихад гүйцээ. Сүсэгтэнүүдийн хувьд хойд дүр шиг супер энтертэйнмэнт гэж юу байх билээ, орлилдоол шаваад байх нь тэр…
Байдал ийм дээрээ тулсан тул бусад урсгалууд нэгэнт шуударчээ

Манай багш ламтан нас барсан. Энэ хүү түүний хойд дүр нь

За ингээд бүх урсгалууд хойд дүрийн технологийг өөриймшүүлж, хойд дүрийн БҮҮМ бий болов оо..

Ийм л байна даа. Жишээ нь

Хэзээнээс эхэлсэнийг мэдэхгүй. Ямар ч л байсан Түвдийн лам нар дандаа л дахин төрж, түмэн олны замыг заагаад явдаг

байсан бол нэг хэрэг. Гэтэл ердөө л саяханаас гэв гэнэт учир зүггүй бөөн бөөнөөрөө дахин төрөөд эхлэхээр даанч ойлгомжтой худал зүйл байгаа биз?
Ингээд “Хойд дүрийн” системийнхээ ачаар Гармава урсгал цэцэглэн хөгжлөө. Гэхдээ түүнийг нь дуурайсан Гэлэгва урсгал бүр их амжилтанд хүрэв.
Тэд тухайн үеийн цэргийн хүчирхэн гүрэн Монголын Алтан хааны ивээлд багтаж чаджээ.

Таны үр ач дотроос Монгол Хятадыг нэгтгэсэн хүчирхэг Монголын Эзэнт Гүрнийг дахин байгуулах хүн төрнө

гэж зөгнөжээ. Ийм дайны панал бол шашны түүхэнд байдаг л зүйл.
Ингээд зөнчид Алтан хаан 3-р Далай лам цол хайрлав.
1 биш 2 ч биш, шууд 3 аас эхэлсэн байгаа юм. За тэгээд 4-р Далай лам нь шууд цагаандаа гарав.

Далай их ламын хойд дүр болбоос, Алтан хаан таны ураг төрлийн хүн байх болой

Гэлэгваийн зарим лам нар ичсэндээ

Арай азаарын биш үү?

гэцгээж байв. Гэхдээ л ямар ч байсан энэ савангийн дуурийнхаа ачаар тэд Монголын ивээлд багтаж чадлаа.
Цаашаагаа 5-р Далай ламын үед Монгол цэргийн хүчээр бусад шашны урсгалуудаа бүгдий нь зодон дарж авсанаар, 1642 онд Далай Лам засгийн эрхэнд гарваа.
Ингээд Түвдийн удирдагч болмогцоо өөрийн нэр төрийг өргөхийн тулд, өөрийн өмнөх төрлөө Бурхан бодисатвагаас эхлэлтэй болгож, Түвдийн түүхэн дэх агуу хүмүүсийг бүгдий нь Далай Ламын өмнөх дүр байсан болгов. Үр дүнд нь Түвдийн энгийн иргэд

Түвд улс үүссэн үеэс л Далай Лам байсан

гэсэн бат ойлголттой боллоо.

Тархи угаалт амжилттай дууслаа, “Далай лам” ажиллагаа ч зорьсондоо хүрлээ.
Одоо тэрээр Түвдийн хэмжээгүй эрхэт эзэн хаан болсон. Энэ хүрэхээр цаашаагаа түүнд уруудах ганцхан л зам буй.
Дараагийн 6-р Далай лам ёс суртахууны доголдолтой, архи хүүхэнд дуртай нэгэн байж, сүүлдээ хүчээр далай ламаас татан буугдаж, яаралтай “зөв” 6-р далай ламыг залж байсан наргиантай түүхтэй.
Ингэж явсаар 9-р Далай лам дээр ирэхэд Далай лам системийн сул тал нь дээд цэгтээ хүрчээ.

Анхнаасаа, юу ч мэдэхгүй нялх хүүхдийг барьж ирээд “Чи дараагийн Далай Лам шүү” гээд суулгачихаар, мэдээж тийм хүүхэд яаж шашин төрийг удирдан залах билээ. Түүнийг ном сурч, өсч том болтол өмнөөс нь хэн нэг нь улсын ажлыг залгуулах болно. Тэр хүн нь гол төлөв, тэр хүүг олж тодруулсан лам багш нь байна.
Өөрөөр хэлбэл Далай багшийг олж тодруулсан лам, агуу их эрх мэдлийг гартаа оруулах аж.
Тэгэхээр Далай багш үхээ л бол бүх лам нар хойд дүрийн эрэлд гарна. Мэдээж бүгд хойд дүрийг нь олоод ирнэ.

- Далай багшийн хойд дүрийг оллоо!!!  x5
- Байз даа, наадуулы чинь аль нь жинхэнэ хойд дүр юм бэ?

Ингээд “Оддын эрэлд 2” гэдэг шиг уралдаант шалгаруулалт эхлэнэ ээ.
Тэр нь ерөнхийдөө асуулт хариултын хэлбэртэй.

- Далай багшийн өмнөх дүрийн хэрэглэж байсан эд зүйл аль нь вэ?
- Энэ миний урьд насандаа хэрэглэж байсан сувдан шигтгээтэй зааны ясан … байна шдээ
- Хувийн дугаар 3 номерийн оролцогч зөв хариуллаа. пин пон пин пон

Ийнхүү шигшиж явсаар хамгийн сүүлд үлдсэн нь “жинхэнэ” хойд дүрээр тодрох юм биз дээ.
Гэхдээ энэ хооронд зай ч байна, лай ч байна. Шалгалтын явцад тестийн хариу задрах бол энүүхэнд. Өнгөнд яваа хүүхдүүд учир битүүлгээр үхэж эхэлнэ.
Жинхэнээсээ 9 – 12-р Далай ламууд бүгд хар багадаа нас барцгаасан. Тэднийг бүгдий нь жамаараа явсан гэж бодох нь тун үнэмшилгүй. Харин 13-р Далай лам урт насалжээ. Түүнийг тун хашир болгоомжтой хүн байсан гэлцдэг.
За тэр ч яахав.

Түвдийн шашны үнэн дүр нэг иймэрхүү л байна. Юун нөгөө уулын орой дээрх бурханы ариун орон байхав. Хаа газар байдаг л алаан хядаан, худал хуурмаг.

PS: Гэхдээ 14-р Далай лам бол өөр өө. Тэр хүн Түвдийн түүх соёлыг хүндэтгэдэг ч, Далай лам системийн гажуудлыг хүлээн зөвшөөрдөг. Болбол энэ системээс татгалзах ёстой гэж үздэг юм гэсэн шүү.

http://tomyo-bodyo.blogspot.com/2012/09/blog-post_6436.html

 


URL:

Сэтгэгдэл бичих