Хот тохижилтын газарт “з”, “ц”-гээ ялгадаггүй ажилтнууд ажилладаг
Саяхан Шадар сайдын албан өрөөнд хуралдсан Улсын онцгой комиссын хурал дээр Нийслэлийн захирагчийн ажлын албаны тавьсан илтгэлээс та нарж байна. Зарим нэгэнд нь үг үсгийн жижигхэн алдаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ л энэ нь манай өнөөгийн төрийн албаны мэргэшил чадавхийг түвшингийн нэг илэрхийлэл юм. Тэр тусмаа дээрээсээ эхлэн “мэргэжлийн” гэж цоллуулж байгаа засгийн албан хаагчид нь төрийн бичгийн хэл мэт “өчүүхэн” зүйлд ч мэргэшисэн гэдгээ харуулж байх учиртай үед шүү…Зөв бичгийн дүрэм дөнгөж үзэж байгаа дунд сургуулийн 3-р ангийн хүүхдийн гаргах л энэ алдааг хотын захирагчийн албаныхан гаргажээ. Хотын даргыг нь том салбар хот удирдахад бэлтгэгдээгүй хүн гэдэг. Энэ нь эхний цаснаар л цацагдах учиртай давс элсний хэрүүлээс харагдсан. Нийслэлийн харьяаны байгууллагуудад томилгоо нь намын харьяалал, ах дүү амраг садны сүлбээгээр явагдсаныг олон нийт шүүмжилдэг. Хэдий хамаатан ч гэсэн зөв алдаагүй бичдэг садангаа авч болоогүй юм байх даа…Түүнээс гадна захирагчийн ажлын албаныхан Онцгой комиссын хуралд санд мэнд бас хайхрамжгүй бэлджээ. Хуучны хашир дарга нар ийм том хэмжээний хуралд оруулж байгаа материалтайгаа нэг бүрчилэн танилцдаг байсан. Үг үсэг, утга найруулгын алдааг хамгийн түрүүнд анхаардаг засдаг. Харин нийслэлийн хурган дарга нар бүр Шадар сайд гуай нь удирддаг улсын Онцгой гэх комиссын хурлыг “онцгой” гэж үздэггүй юм байна…
URL: