О.Цогтгэрэл захирлаа Слава будаандаа хэзээ анхаарлаа хандуулах вэ
ТЭСО корпорацийн оруулж ирдэг “Слава” брэндийн хүүхдийн кашнаас хорхой гарсан мэдээлэл дахин гарчээ. Дахин гэдэг нь энэ бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол байнга гарсаар байгаа ч холбогдох газрууд арга хэмжээ авалгүй өдийг хүрч байна.
Саяхан нэгэн хэрэглэгч фэйсбуук орчинд дахин нэг гомдол гаргасан нь энэ юм. Тэрээр бичихдээ “Өчигдөр кашнаас нь өт гарлаа гэсэн пост яваад байсан. Аваад хэрэглээд байж байтал ийм зүйл гарч ирэхийн. Ийм юм гарч ирж байсан уу. Уг нь байнга хэрэглэдэг юм. Одоо авалтгүй болжээ. Яачихаад байгаа газар вэ. Бүтээгдэхүүнээ аятайхан савлаад зарчихаж болохгүй л байгаа юм байхдаа. Дургүй хүрчихлээ” гэжээ.
Үүнээс сар гаруй хугацааны өмнө бас л нэгэн хэрэглэгч гомдол гарган энэхүү будааны ноог ярьж байсныг зургаар харуулж байна.
Энэ мэтээр бараа бүтээгдэхүүнд чинь хэрэглэгчдийн гомдол тасрахгүй байна. Харин тус газрыг толгойлдог ноён О.Цогтгэрэл та үүнд хэр анхаарлаа хандуулж байна. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангах байтал энэ мэтээр улам хордуулаад чимээгүй суугаад байх гэж үү.
cityinfo.mn
URL: