ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХУУЧИН ДАРГА ТАМГАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨӨГҮЙ БАЙНА

p1b1jn2rf51pgrrlb14s090bo3q2Өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа аж. Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих