Ядуу Монголын төр ба баян хятад иргэн

4gm6foj59ca8oov8dr1uoh66mnАНУ-д лейшманиоз буюу хүн амьдаараа зомби болж хувирах аймшигт шинж тэмдэг бүхий өвчний тохиолдол их гаргах болжээ. Уг өвчин нь шимэгч хорхойноос үүдэлтэй бөгөөд халуун болон дулаан бүсийн орнуудад тархсан нэгэн төрлийн шумуулаар хүний биед халдварладаг ажээ. Афганистан, Иракт байлдаж байсан америк цэргүүд эх орондоо буцахдаа өвчнийг тээн ирж байгаа юм байна. Тэднээс гадна, Төв болон Өмнөд Америкт аялсан эко жуулчид энэ өвчнөөр өвчлөх тохиолдол олон байгаа ажээ.

Уг өвчнийг үүсгэдэг нэг эст лейшман нь үхдэл, сэгэнд ихээр агуулдагддаг юм байна. “Лалын улс” бүлэглэл хүний амь хөнөөснийхөө дараа гудамжинд хаа, хамаагүй хаяж орхидог нь өвний дэгдэлт ихсэхэд тодорхойхэмжээгээр нөлөөлж байгаа гэсэн гаргалгааг АНУ-ын эрдэмтэд хийсэн аж.

Оклахома, Техас мужид сүүлийн нэг сарын дотор хэдэн арван хүн лейшманиоз өвчнөөр өвдсөн нь Эрүүл мэндийн яамнаас анхааруулга гаргахад хүргэжээ. Яамнаас Ойрхи дорнод, Өмнөд, Төв Америкийн орнуудад зорчигсдод шумуулнаас хамгаалах тос заавал авч явж хэрэглэхийг зөвлөх болсон байна.

С.Алдар

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих