ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг болох “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 цагаас зохион байгуулна. Уг сургалтанд Нийслэлийн 9 дүүргээс төлөөлж нийтдээ 200 хүүхэд хамрагдана гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
URL: