П.Анужин загварын шоу зохион байгуулна

12240041_10207773307801685_680570573621254542_n_500x500“Монгол туулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн П.Анужин загварын шоу зохион байгуулахаар болжээ. Түүний хувьд үндэсний хэв шинжийг илтгэсэн дээлийг ёоз ёозоор нь өмсдөг нэгэн. Тиймдээ ч  “AnuCouture” брэндийг үүсгэн байгуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдрийг хүртэл зохион бүтээсэн загваруудаараа шоу зохион байгуулах болсон талаараа тэрбээр “Би ойрын ирээдүйд загварын шоугаа хийн үзэгчидтэйгээ уулзана. Гэхдээ өөрөө бие даасан загварууд хийнэ гэдэг бол маш их хөдөлмөр шаардсан ажил. 30-40 загвар үзүүлнэ гэдэг бол тийм амар зүйл биш. Үнэхээр маш их хөдөлмөр шаарддаг учраас хамгийн түрүүнд хөдөлмөрийг нь хүндэтгэх ёстой. Энэ бол миний хөгжүүлэхийг зорьж байгаа салбар учраас үндэсний хувцас дээлийг Монгол Улсыг ХХI зуунд яаж өмсөх вэ гэдэгт их байгаа. Гэхдээ тэр намба аалийг нь алгадуулахгүйгээр дээлийг тайрч хаяхгүйгээр эмэгтэй хүний цээж, бэлхүүсийг хэт бариулан хийх бол онцгүй. Намба аалийг нь барин яаж үнэтэй гоё бүтээх вэ гэж бодож явдаг. Монгол хувцасны тал дээр өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн  бодол байдаг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих