Гадаад паспорт дээрээ заавал наалт наалгах шаардлагагүй

1479202629582ad745ed5ffДүнжингарав худалдааны төв дэх Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цонх сүүлийн үед иргэдийн хөлд дарагдаж, урт цуваа үүсэх болжээ.

Тодруулбал, өмнө нь өдөрт 6-8 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо хилийн автомат хаалгаар гарах эрх буюу наалт наалгах гэсэн иргэдийн хөлд дарагдаж цаг тутамд 30-40 хүн хандах болж ажилчдад ихээхэн хүндрэл учруулах болсон байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад паспортад наалт заавал наалгах ёстой. Энэхүү эрхийг аваагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн ташаа мэдээлснээс болж иргэд ийн хандах болсон аж. Хилээр нэвтрэхэд иргэдийн цаг хугацааг хөнгөвчлөх автомат хаалганы үйлчилгээ саяхнаас нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл хилийн байцаагчид шалгуулан штамп даруулах шаардлагагүйгээр гадаад паспортоо автомат машинд уншуулан шууд гарах боломжтой болсон юм. Гэвч хилээр дөрөв дахин хурдан хугацаанд нэвтрэх энэхүү эрхийг иргэд заавал авах албагүй бөгөөд наалт наалгаагүй ч хилийн шалганаар штамп даруулж чөлөөтэй нэвтрэх боломжтой юм байна.

Дашрамд дурдахад энэхүү үйлчилгээ нь жилийн хугацаанд цөөнгүй удаа хилийн чанадад зорчдог хүмүүст илүүтэй зориулагдсан учраас хүн бүр цахим гарцаар гарах шаардлагагүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих