УБТЗ-ын ажилтнуудтай бүлэглэн нэн ховор амьтны эд эрхтэнг хилээр гаргахыг завдав
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар хотын харьяат иргэн Н,Ч,А,Г нар нь УБТЗ-ын ажилтнуудтай бүлэглэн бугын болон ан амьтны 300 орчим кг цусан, ясан эвэр, баавгайн арьс, сарвуу, бугын сүүл зэрэг ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нууж 2016-11-14-ний өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор хууль бусаар улсын хилээр гаргасан гэмт хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг буга 6 600 00, нэг баавгай 6 500 000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг бөгөөд урьдчилсан байдлаар байгаль экологид 350 000 000 орчим төгрөгийн хохирол учирлуулсан байж болзошгүй байна.
Эрүүгийн хуулийн 175-р зүйл нь Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх тухай бөгөөд 175.3-д Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл 5-8 жил хорих юм.
URL: