Эхнэрээ зодох нь гэмт хэрэг биш

ca8953bb7a6ba77a4db7b44cbb284b84910732d0Манай улсын ард иргэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулахаар УИХ-ыг шахаж шавдуулж байхад хойд хөршид Төрийн Думын гишүүд нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохгүй байх тухай хуулийг санаачилж, хэлэлцэхэд бэлэн болоод байгаа гэнэ.

Ойр дотны хүмүүсийн хооронд үүссэн зөрчлийг зохицуулах тухай гэсэн нэртэй уг хуулийг Төрийн Думын хэсэг гишүүд санаачлан өргөн барьжээ. Хуулийн үзэл санаа нь манайд батлагдах гэж байгаа хуулийн яг эсрэг хувилбар гэж болохоор аж. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн зодоон цохион хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүдийг гэмт хэрэг гэж үзэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх хууль эрхзүйн боломжийг бий болгоход чиглэгджээ. Хууль батлагдсанаар нөхөр нь эхнэрээ зодсон байлаа ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой. Хачирхалтай нь, эмэгтэйчүүд, эхнэрүүдийн эрх ашигт яагаад ч нийцэхгүй энэ хуулийн төслийг санаачлагчдын дунд эмэгтэй хүн байгаа гэнэ. Хойд хөршийн хэвлэлүүдийн олж мэдсэнээр, тэр хүн нь Төрийн Думын гишүүн Ольга Баталина аж. Нэр нь олон нийтэд зарлагдсаны дараа О.Баталина “Бидний санаачилсан хуулийн төсөлд нь зөвхөн гэр дотор болсон маргаан хамаарна. Гудамжинд маргалдвал бусдын эрх ашигт харшлах учир холбогдох хуулиараа шийдэгдэх юм. Мөн өвдөлт мэдрүүлсэн ч эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй бага хэмжээний зодооныг энэ хуульд хамруулж олйгох хэрэгтэй. Эрүүл мэнд ноцтой хохирч, гэмтэж бэртсэн бол Эрүүгийн хуулиараа шийдэгдэнэ” гэсэн тайлбар хийжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих