Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 169 Монгол иргэн ял эдэлж байна
Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй Монгол иргэд
2016 оны 1 сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж байна.
Жич: Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй болно.
Монголд гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй гадаад иргэд
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.
Гэмт хэрэгт өртөж хохирсон гадаадын иргэдийн тухай
Гадаадын 123 иргэн гэмт хэрэгт өртөж хохирчээ.
- БНХАУ-ын 47,
- БНСУ-ын 23,
- ОХУ-ын 12,
- Вьетнам улсын 7,
- АНУ-ын 6,
- Япон 4,
- ХБНГУ 4,
- Франц улсын 3,
- Энэтхэг, Малайз, Турк улсын тус бүр 2,
- Австрали, Армени, Украйн, Перу, Польш, Австри, Швейцарь, Бельги, , Англи улсын тус бүр нэг иргэн
Хилийн чанадад нас барсан иргэдийн мэдээлэл
URL: