Иргэдээ “шулж” ирээдүйгээ өнгөлдөг Скаймедиа

1479172033582a5fc184005“Скаймедиа” “Ирээдүйг өнгөлнө” гэх сүржин уриатай ч хачир дээрээ өөрсдийгөө өнгөлж буй “Скаймедиа”  хэрэглэгчдийнхээ зэвүү дургүй хоёрыг ёстой л зэрэг хүргэж байх шиг байна. Үнэ болон хэрэглээнийхээ төлбөрийг нэмсэн эсэхээ олон нийт байтугай хэрэглэгчиддээ ч тодорхой мэдээлэлгүй сэм сэмхэн, бага багаар бүхнийг амжуулаад байгаа нь хэвлэлийнхэн болон хэрэглэгчдийнх нь хараанаас мултарч чадсангүй.

 Тэд өмнө нь  төхөөрөмж болон суурь хураамжаа нэмж 195 мянган төгрөг болгосон. Харин 11 сарын 1-нээс эхлэн хэрэглээний багцуудаа шинэчиллээ гэх малгайн дор сэмхэн ТӨЛБӨРӨӨ НЭМЖ  хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж эхэллээ.

 Тодруулбал, “Энгийн багц буюу 28 мянган төгрөгийн багц”, “Үндсэн багц буюу 36 мянган төгрөгийн багц”, “Онцгой багц буюу 48 мянган төгрөгийн багц”, “Төгс багц буюу 76 мянган төгрөгийн багц” гэгч дөрвөн төрлийн багцыг хэрэглэгчиддээ санал болгож эхэлжээ. Үүнийг лавшруулан судалж үзэхэд нөгөө гайхал “Скаймедиа”-гийнхан чинь таныг хүсээгүй байхад, үзээгүй сувгийн төлбөрийг танаас автоматаар 3 мянган төгрөг илүү завшиж байгаа юм.

Хэрэглэгч би спорт сонирхдоггүй. Тиймдээ ч SPS сувгийг худалдан авч үздэггүй. Гэтэл сарын хэрэглээ багц дээр минь 3000 төгрөг нэмж, SPS сувгийг хүчээр “шахчихаж”. Яагаад би үзэхгүй сувгийнхаа төлөө 3000 төгрөг нэмж төлөх ёстой гэж.Гэтэл “Скаймедиа”-гийн балаг үүгээр ч дууссангүй. Хэрэглээний хязгаар, багц гэдэг хачирхалтай зүйлийнхээ “ачаар” интернэт хэрэглэгчдийнхээ хэрэглээг бүрэн дүүрэн “хазаарлаж” 200GB болгожээ.

Мөн фэйсбүүк дэх ээжүүдийн “Мommy central” группд ”Скаймедиа”-гийн ухраах үйлчилгээтэй холбоотой бас нэгэн гомдол тавигдсан байна. Тодруулбал, ухраах үйлчилгээг авч болох сувгууд нь гэнэт л нэгээр багасаж тухай нэгэн ээж бухимдан бичжээ.

Скаймедиа  хэрэглэгчиддээ үнэ, төлбөртэй хамааралтай бүхий л мэдээллээ цаг тухайд нь ойлгомжтой танилцуулаагүй нь  хэрэглэгчдээ хуурч байгаагийн нэг том жишээ.


URL:

Сэтгэгдэл бичих