ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АТГ-ЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр буюу 11 сарын 14-нд төрийн албан хаагчдыг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулан, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа.
Уг хөтөлбөр нь 2016 оны 11 сарын 3-нд батлагдсан ба 8 бүлэг, 11 зорилттой. Цаашид үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхааран ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.
Дашрамд дуулгахад Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллахдаа 3 гишүүний бүрэлдэхүүнтэй “Олон нийтийн зөвлөл”-ийг байгуулна.
Олон нийтийн зөвлөлд орсноор төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах давуу тал бий болно. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь АТГ-ын төлөөлөгч, ажилтан болно гэсэн үг юм. Энэ зөвлөлд иргэн та бүхэн нэрээ дэвшүүлэх боломжтой тул 89000811 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
URL: